Ц.Мөнх-Оргил: Хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, хууль батлахыг дэмжиж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 03 сарын 14

Өнгөрсөн оны зургаадугаар сард УИХ-ын хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Ингэснээр УИХ-ын гишүүд ирэх хаврын чуулганаас эхэлж хурууны хээгээрээ ирцээ бүртгүүлж, саналаа өгч, хууль баталдаг болох юм. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2019.03.14/ УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилоос байр суурийг нь сонирхлоо.

Тэрбээр "Ирэх хаврын чуулганаас эхэлж шинэ Дэгийн тухай хууль үйлчилнэ. Үүгээр гишүүд хурууны хээгээр саналаа өгч, ирцээ бүртгүүлнэ. Үүнийг гишүүд дэмжиж байгаа гэж ойлгож болно. Би хувьдаа дэмжиж байна. УИХ-ын даргын захирамжаар Дэгийн тухай хуульд цаашид өөрчлөлт оруулах Ажлын хэсгийг байгуулсан. Энэхүү Ажлын хэсэгт миний бие багтсан. Хувь гишүүнийхээ зүгээс хэд, хэдэн саналыг оруулж байгаа. Нэгдүгээрт, аливаа хуулийг бүхэлд нь батлахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхоор биш УИХ-ын нийт гишүүдийн олонх буюу 39 гишүүний саналаар баталдаг болох саналыг оруулж байна.

Хоёрдугаарт, маш олон хуулийг маш хурдан хэлэлцэн, баталдаг. Үүнийг цаг хугацааны хувьд задгай тавьж өгөх шаардлагатай байна. Маш олон хэлэлцүүлэг хийж баймаар байна. Тэгэхгүй бол байнгын хорооны хуралдаан маш нарийн дэгтэй, цаг хугацаатай байдаг. Тиймээс аливаа хуулийг батлахаасаа өмнө хэлэлцүүлэг өрнүүлж байдаг, удаан хэлэлцэн баталдаг байх хэрэгтэй. Нэг баталсан хуулиа тогтвортой хэрэглэдэг нөхцөлийг нь бүрдүүлэх шаардлагатай байна.

Гуравдугаарт, УИХ-ын Тамгын газрын Хуулийн хэлтсийг газар болгох хэрэгтэй. Орон тоог нь нэмж, олон хуульчтай байх шаардлагатай байна. Хуулийн хэлтсийн саналгүйгээр ямар ч хуулийг хэлэлцдэггүй, хуулийн хэлтсийн саналгүйгээр ямар ч хуулийг баталдаггүй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, заавал хуулийн хэлтсийн гаргасан саналыг гишүүд нэг бүрчлэн хэлэлцэж байж баталдаг заалтыг оруулж ирэхийг зорьж байна" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.26.195.174) 2019 оны 03 сарын 15

Ene gej tolgoi ni hamuursan hun baina.

0  |  0
zochin(43.242.243.4) 2019 оны 03 сарын 14

zugeer l huuli batalaad uilverleed suuh utgaggui yumaa..

0  |  0
Top