ДОРНЫН ЗУРХАЙ: Бүжиг наадам үүсгэх, гэрийн үйлд сайн

2019 оны 03 сарын 15

Хаврын дунд улаагчин туулай сарын найман цагаан мэнгэтэй цагаагчин гахай өдөр

  • Аргын тооллын: 2019.3.15, Баасан гараг
  • Билгийн тооллын: 9
  • Наран ургах шингэх: 7.05-18.55
  • Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top