Чөлөөт бөх: Манай шигшээ 5-р байрын төлөө Кубын багтай барилдана

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 17

ОХУ-ын Якутскт явагдаж байгаа чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн “Дэлхийн Цом” тэмцээний хэсгийн барилдаанууд өндөрлөлөө.

А хэсэгт нутгийн эзэн ОХУ-ын шигшээ баг Кубыг 9:1, Японыг 8:2, өнөөдөр Туркийг 10:0 ялж, финалд шалгарлаа. Тус хэсэгт Японы баг 2-оор гарч байна.

Манай хэсэгт Ираны баг тэргүүллээ. Иранчууд АНУ-тай тэнцсэн ч цэвэр ялалтын оноогоор хэсгээ тэргүүлж байна. Өнөөдөр АНУ-ын багт 2:8 харьцаатай ялагдсан манай шигшээ хэсэгтээ 3-р байр эзлэж, Кубын багтай 5-р байрны төлөө барилдах боллоо.

13.00-15.00

7-р байрны төлөө барилдаан Турк – Гүрж

5-р байрны төлөө барилдаан Монгол - Куба

15.15-16.45

3-р байрны төлөө барилдаан Япон -АНУ

17.00-19.00

Финал, ОХУ – Иран

Түрүүлсэн баг 50 мянган доллар, мөнгөн медаль 30 мянга, хүрэл медаль 20 мянган долларын шагналтай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top