Чөлөөт бөхийн “Дэлхийн Цом”-д Монголын шигшээ 6-д орлоо

2019 оны 03 сарын 17

Чөлөөт бөхийн 2019 оны эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн гуравдугаар сарын 16-17-нд ОХУ-ын Якутск хотын “Триумф” спорт цогцолборт боллоо. 46 дахь удаагийн тэмцээнд ОХУ, АНУ, Иран, Монгол, Япон, Гүрж, Куба, Турк гэсэн өнгөрсөн жилийн Унгарын нийслэл Будапештэд болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д эхний найман байрт орсон багууд өрсөлдөв.

А хэсэг

1. ОХУ - 3 ялалт.

2. Япон - 2 ялалт.

3. Куба - 1 ялалт.

4. Турк.

В хэсэг

1. Иран - 3 ялалт.

2. АНУ - 2 ялалт.

3. Монгол - 1 ялалт.

4. Гүрж.

7-р байрны төлөөх барилдаан

Турк 2:8 Гүрж

Дэлхийн цомд 11 дэх удаагаа хүч үзсэн Монгол Улсын шигшээ баг “В” хэсэгт Иранд 1:9-өөр, АНУ-д 2:8-аар ялагдаж, Гүржийг 5:5-аар ялснаар хэсэгтээ гуравдугаар байр эзэлсэн. Өнөөпөр тавдугаар байрын төлөө Дэлхийн цомын хоёр мөнгө, зургаан хүрэл медальт Кубын шигшээ багтай барилдаж, 4:6-гаар ялагдлаа. Манайхнаас “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга 23 хүртэлх насны дэлхийн аварга Рейнери Ортегаг 2:1-ээр, Б.Батмагнай Алехандро Вальдесийг 10:0-ээр, ОУХМ Б.Бат-Эрдэнэ Коломбат Ривераг цэвэр, ОУХМ О.Үйтүмэн Пан Америкийн хошой аварга Юриески Торребланкаг 4:4-өөр тус тус яллаа. Манай бөхчүүдээс 86 кг-ын жинд барилдсан ОУХМ О.Үйтүмэн Якутын дэвжээнд нийт дөрвөн барилдан хийснээс гуравт нь ялалт байгууллаа гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

5-р байрны төлөө барилдаан

МОНГОЛ - КУБА 4:6

57 кг: ТҮМЭНБИЛЭГИЙН ТҮВШИНТУЛГА - Рейнери Ортега 2:1

61 кг: Гансүхийн Отгонбаатар - Йовлис Бонне 2:3

65 кг: БАТЧУЛУУНЫ БАТМАГНАЙ - Алехандро Вальдес 10:0

70 кг: Энхбаярын Бямбадорж - Франклин Кастильо 0:4

74 кг: БЯМБАСҮРЭНГИЙН БАТ-ЭРДЭНЭ - Коломбат Ривера цэвэр ялсан

79 кг: Бат-Эрдэнийн Бямбадорж - Рейнери Перес Абреу 0:10

86 кг: ОРГОДОЛЫН ҮЙТҮМЭН - Юриески Торребланка 4:4

92 кг: Баасанцогтын Өлзийсайхан - Лазаро Даниэль Эрнандес 0:11

97 кг: Өлзийсайханы Батзул - Рейнерис Салас 0:2

125 кг: Доржхандын Хүдэрбулга - Оскар Пино Индс 2:5

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2019 оны 03 сарын 18

5-д орлоо гэж байснаа ашгүй 6 болгоод янзалчихаж, МЧБХ-хон шал дэмий хоногийн насгүй тэнэг юм хийх юм, 5 ч бай 6 ч бай амжилт биш ш дээ, ердаа 8 баг орсон тэмцээн дундаас хойш бол муу л гэсэн үг

0  |  0
Зочин(66.181.183.11) 2019 оны 03 сарын 17

5 гэж 6-д орсон юм биш уу, 5-р байрын телее кубатай узээд ялагдчихсан юм биш уу

0  |  0
Top