ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 18

Өнөөдөр 2019.03.18. Монгол эх оронд маань нар 06 цаг 59 минутад мандлаа.

Улаанбаатар хотод 11 хэмийн дулаан, ялимгүй хуртай. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай. Энэ өдөр Монгол Улсад Зэвсэгт хүчний өдөр тохиож байна. Мөн Беларусьт Дотоодын цэргийн өдөр, Арубад Төрийн далбааны өдөр, Сирид Багш нарын өдөр болж байна.

Өнөөдөр Олимпийн алт, мөнгөн медальт, дэлхийн 10 удаагийн аварга Австралийн усанд сэлэгч Брүүк Хенсоны төрсөн өдөр. Тэрбээр 1978 онд төрсөн. Мөн “Maroon-5” хамтлагийн гоцлол дуучин Адам Левайн, Францын хөлбөмбөгч Себастиан Фрай, Олимпийн аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга Оросын уран гулгагч Алексей Ягудин нар төрсөн өдрөө тэмдэглэх учиртай.                          

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон чухал үйл явдлуудаас дурдвал, 1241 оны гуравдугаар сарын 18-нд Монголын эзэнт гүрний цэрэг Польшийн эзэн хааны цэргийг Краков орчимд бут ниргэж эзлэн авчээ. Тэгвэл 1921 оны энэ өдөр Ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлж, үндэсний ардчилсан хувьсгалын анхны ялалтыг авчирсан билээ. Энэ өдрийг монголчууд Зэвсэгт хүчний өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Харин дэлхийн түүхэнд яг энэ өдөр Польш, ЗХУ-ын хооронд хоёр дахь удаагаа энхийн гэрээ байгуулжээ.

Түүнчлэн 1940 оны энэ өдөр Адольф Гитлер болон Бенито Муссолини нар хамтын ажиллагааны гэрээгээ зөрчин Альпийн нурууг даван Франц, Их Британи руу цэрэг оруулахаар болсон байдаг. 1948 оны энэ өдөр Зөвлөлтийн тал Югославын нутаг дэвсгэрээс цэргээ гаргасан бол 1965 оны энэ өдөр “Восход 2” хөлгөөр сансарт ниссэн Зөвлөлтийн сансрын нисэгч Алексей Леонов 12 минут задгай сансарт ажиллав. Ингэснээр тэрээр задгай сансарт гарсан анхны хүн болсон юм. Харин 1997 оны энэ өдөр Туркийн нутаг дэвсгэрт ОХУ-ын “Антонов Ан-24” онгоц осолдож, хөлгийн багийн 50 гишүүн бүгд амиа алдсан эмгэнэлтэй явдал болсон.

Онцлон тэмдэглэхэд, өнөөдөр хонины ордныхон манлайлагч байна. Мөн мэлхийн ордныхныг амжилт хүлээж байна гэж өрнийн зурхайд буужээ. Тэгвэл загасныхан хариуцлагатай байж, үүрэг даалгавраа цаг тухайд нь биелүүлэхийг хичээгээрэй.

Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ гэж дорнын зурхайд буужээ. Нохой, хонь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Энэ өдөр садан бололцох, худалдаа наймааны үйл хийхэд сайн бөгөөд өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, хонь, нохой. Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top