СҮМО: Тэрүнофүжи 50 хувийн амжилт үзүүллээ

2019 оны 03 сарын 18

Озэки асан Тэрүнофүжи энэ жилийн Хаврын тэмцээнд жониданд барилдаж байгаа билээ. Бараг жилийн дараа дохёнд эргэн ирсэн Тэрүнофүжи жониданы 40 дэх бөх Тэраошёог сүкүйнагэ мэхээр ялж, 4 дэх даваагаа авч, 50 хувийн амжилтаа үзүүллээ.  

Тэрбээр хамгийн сүүлд 2017 оны тавдугаар сарын тэмцээнд 50 хувийн амжилт үзүүлж байв. Тэр тэмцээний дараа Тэрүнофүжи өвдөгний хүнд гэмтлийн улмаас озэки цолоо алдаж, жюүрёо, макүшита, санданмэ, жонидан зиндаанд унатлаа банцүкэ нь буусан билээ. Үлдсэн 3 барилдаанд давбал Тэрүнофүжи тавдугаар сард санданмэ зиндаанд дэвших юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Amjilt(66.181.161.63) 2019 оны 03 сарын 18

Amjilt

1  |  0
zochin(111.98.88.1) 2019 оны 03 сарын 18

teneg novsh harahaas durgui hurgesen hog shaar. naiziigaa avargaa horolchihood yaj ingeed baij chadaj bainaa. bas matariin nulimas tsarislsan hog dald or

0  |  1
Top