Классик пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

2019 оны 03 сарын 18

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны classic powerlifting (шахалт, суулт, таталт)-ийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр /2019.03.18/ Спортын төв ордонд эхэллээ.

Дөрөв дэх удаагийн тэмцээний өсвөрийн ангилалд 82 тамирчин өрсөлдөж байна. Маргааш залуучууд, ахмадын ангилалд, нөгөөдөр насанд хүрэгчдийн ангилалд медальтнууд тодрох юм. Тэмцээний нээлтийн ёслол өнөөдөр болж, МПНХ-ны ерөнхийлөгч З.Буяннэмэх олон улсын тавцанд өндөр амжилт үзүүлсэн Ш.Чанравт Хөдөлмөрийн хүндэт медаль гардууллаа.

Сонирхуулахад, тус холбооны 42 удахгүй Японы Токио хотод болох ДАШТ оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа талаар албаны хүн хэлж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top