“Дэлхийн загварын долоо хоног”-т оролцох топ моделиуд Сингапурыг зорино

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 18

Гурван жилд нэг удаа болдог уламжлалтай ирэх жилийн загварын чиг хандлагыг тодорхойлдог “Дэлхийн загварын долоо хоног” энэ сарын 27-нд Сингапурт эхлэхээр болжээ. Тус наадамд манай улсаас топ модель топ модель Г.Уранцэцэг, Х.Бадамгэрэл, О.Пүрэвдулам нар оролцох гэнэ.

Тэд дэлхийн шилдэг дизайнеруудын загварыг амилуулахаас гадна монгол үндэсний хувцсаа гайхуулах юм. “Дэлхийн загварын долоо хоног”-оор олон улсын загварын чиг хандлага, алдартай брэндүүдийн шинэ коллекцуудыг шимтэн харах боломжтойгоос гадна нэр хүндтэй загвар зохион бүтээгчдийн сор болсон бүтээлийг дуудлага худалдаанд оруулдгаараа онцлогтой.

2017 онд зохиогдсон  АНУ-ын Нью-Йорк хотноо болсон “New York Couture Fashion Week” загварын долоо хоногт топ модель Х.Бадамгэрэл, Б.Буджаргал, О.Пүрэвдулам, мисс А.Баярцэцэг, Т.Батцэцэг, Д.Долгион нар шилдэг 33 дизайнерын дээд зэрэглэлийн загварын хувцас өмсөж оролцож байсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top