Эрхүүгийн загварын 7 хоногт Монгол загвар зохион бүтээгч оролцоно

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 19

Монгол үндэсний хувцасны хэв маягийг хослуулан, өдөр тутамд өмсөхөд тохиромжтой хувцас урладаг "Кадр" брэнд энэ хавар, намрын тренд болох загваруудаас бүрдсэн шинэ коллекцоо гаргажээ.

“Кадр” брэндийг үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Б.Энхбаатар  шинэ коллекцийн хувцаснууддаа дан монгол дээлний шинж агуулсан гэхээс илүүтэй дундад Азийн улс орны загварын хэв шинжийг шингээсэн гэнэ.

Мөн тэрбээр энэ зуны загварын шинэ цуглуулгаа ирэх дөрөвдүгээр сарын 11-нээс эхлэх Эрхүүгийн загварын 7 хоногт танилцуулахаар болжээ. Дундад зууны үеийн язгууртнуудын хувцасны элементийг агуулсан загвар бүхий шинэ цуглуулгаа Монголын загвар сонирхогчдод зориулж тавдугаар сараас худалдаанд гаргах юм байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top