Загитова, Медведева, Кихира нарын хэн нь ДАШТ-д түрүүлэх вэ?

2019 оны 03 сарын 19

Маргааш Японы Сайтамад уран гулгалтын ДАШТ эхлэх гэж байна. Энэ сарын 24 хүртэл үргэлжлэх тус тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл тун сонирхолтой болох юм. Үе солигдох үйл явц хэт хурдан өрнөж байгаа нь нэг шалтгаан. Нийт 40 тамирчин энэ төрөлд хүч сорих бөгөөд ОХУ, Япон, Канад улс тус бүр 3, АНУ, Итали, Бельгийн шигшээ баг тус бүр 2 тамирчин оруулж байгаа. Медалийн төлөө гол өрсөлдөөн ОХУ, Японы охидын хооронд өрнөнө.

Өнгөрсөн жилийн өдийд ялагдашгүй мэт санагдаж байсан ОХУ-ын шигшээ баг энэ улирал ялагдаж болох бараг бүх тэмцээнд ялагдаад урьдын адил тасархай хүчирхэг биш болжээ. 2019 оны Европын аварга Софья Самодурова, Европын аваргын мөнгөн медальт Алина Загитова, ОХУ-ын Цомын Евгения Медведева нар эх орноо төлөөлөх бөгөөд Евгения Медведеваг холбооноос нэр заан шигшээ багт оруулсан нь нэмэлт асуудал гаргасан. ОХУ-ын хөгжөөн дэмжигчид ч түүнийг ДАШТ-д оролцох ёсгүй,  Елизавета Туктамышевагийн байрыг булаасан хэмээн цахим сүлжээгээр дайн зарлаад байгаа нь Евгения Медведевад нөлөөлж байгаа нь тодорхой.

Тэдний эсрэг Японы Каори Сакамото, Сатоко Мияхара,  Рика Кихира нар гарч ирнэ. Хэн нь ч медаль авах боломжтой тамирчид. Сүүлийн зургаан тэмцээндээ ялагдал амсаагүй байгаа Рика Кихира нутагтаа дэлхийн аварга болох хамгийн боломжтой. Санамсаргүй алдаа л гаргахгүй бол Рика орос охидуудад ялагдахгүй.

АНУ-ын Брэди Теннелл, Мэрайя Белл, Өмнөд Солонгосын Лим Ын Су, Казахстаны Элизабет Турсынбаева нар “битүү морь”-д тооцогдож байна.

“Сайтама 2019” ДАШТ-ий хуваарь

3-р сарын 20

Спортын хос. Богино үзүүлбэр

9.30 “Матч ТВ”, “Матч! Арена” тв дамжуулна.

Эмэгтэй, богино үзүүлбэр.

14.05 “Матч! Арена”, “Eurosport 2”

3-р сарын 21

Спортын хос. Чөлөөт үзүүлбэр.

9.30 “Матч ТВ”, “Матч! Арена”

Эрэгтэй, богино үзүүлбэр.

15.00 “Матч! Арена”, “Матч ТВ”, “Eurosport 2”

3-р сарын 22

Спортын бүжиг, Rhythm-dance.

11.00 “Матч! Арена”, “Матч ТВ”

Эмэгтэй, чөлөөт үзүүлбэр.

16.30 «”Матч! Арена”, “Eurosport 1”

3-р сарын 23

Спортын бүжиг, чөлөөт бүжиг.

11.30 “Матч! Арена”

Эрэгтэй, чөлөөт үзүүлбэр

16.30 “Матч! Арена”, “Матч ТВ”

3-р сарын 24

Үзүүлэх тоглолт

14.00 “Матч! Арена”

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
a(202.179.26.135) 2019 оны 03 сарын 20

fack chinky ,zagitova best

0  |  0
Zochin(202.21.106.132) 2019 оны 03 сарын 19

Mdeej japan win this one is talentiest

0  |  0
Top