С.Баярцогтын хийсэн мэдээлэл БҮРЭН ЭХЭЭРЭЭ (Видео хувилбартай)

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 19

С.БАЯРЦОГТ: Т.АЮУРСАЙХАН ГИШҮҮНИЙ НЭР ХҮНД, УИХ-ЫН ДАРГЫГАА ХҮРТЭЛ ОРОЛЦУУЛАН БАЙЖ
БУРУУ МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭЖ БАЙГАА НЬ ТУЙЛЫН ХАРИУЦЛАГАГҮЙ ҮЙЛДЭЛ

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “УИХ-ын даргын хийсэн айлчлалын бүрэлдэхүүн Монгол Улсад гуравдугаар сарын 15-ны өдөр ирсэн. Швейцарийн холбооны Улсын талаас Монголын талд иргэн С.Баярцогтын оффшор хөрөнгө нийт таван дансаар орж, гарсан гүйлгээний баримтыг хүлээлгэж өгсөн. Энэ мэдээллийг айлчлалын бүрэлдэхүүн авч ирсэн. Энэхүү мэдээлэл нь журмынхаа дагуу Гадаад харилцааны яамаар дамжиж, АТГ-т хүргэгдэж байгаа. Гэхдээ өнөөдрийн байдлаар бол мэдээлэл АТГ-ын гарт очоогүй байна. Тиймээс энэ ажлыг түргэтгэх тал дээр ажиллаж байна" хэмээн ярьсан. Тэгвэл өнөөдөр Сангийн сайд асан С.Баярцогт тайлбар өсгөн юм.

Тэрбээр “УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Швейцарийн холбооны улсаас ирээд төрийн байгууллагуудын хийсэн ажлыг өөрөө хийсэн мэтээр ил худал тайлбарлаж байгаа. Тиймээс үүнийг баталгаан дээр тулгуурлан тайлбарлаж байна” гэдгийг ярианыхаа эхэнд онцоллоо. С.Баярцогт “УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын даргын айлчлалд багтан Швейцарийн холбооны улсад айлчлаад ирснийхээ дараа хэлсэн зүйлстэй холбоотойгоор зайлшгүй тайлбар хийх шаардлагатай байна. Энэ асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байгаа тул дэлгэрэнгүй тайлбар хийхгүй. Харин хоёр зүйл дээр тайлбар хийе гэсэн юм. Нэгдүгээрт, Монгол Улсын төрийн байгууллагууд, хууль хүчний байгууллагууд Швейцарийн холбооны улсын хуулийн байгууллагуудтай хамтран ажилласан ажиллагааг нэг хүний гавьяа мэтээр тайлбарлаж байгаа л даа. Нөгөө талдаа Швейцарийн холбооны улсын холбогдох байгууллагуудад буруу ойлголт төрүүлж, цаашид үйл ажиллагаа явуулахад нь хүндрэл учруулах нөхцөл байдал үүсч магадгүй гэдгийг төрд олон жил ажилласан хүний хувьд харж байгаа юм. Хоёрдугаарт, Т.Аюурсайхан мэдээлэл хийхдээ уг мэдээллийг ирүүлэх асуудал дээр зарим хүмүүс ирүүлэхгүй байхаар эсрэг ажиллаж байна гэдэг зүйлийг ярьж байсан. Тиймээс баримтаар няцаах юм.

2016 оны арванхоёрдугаар сард Байгаль орчныг хамгаалах хуульчдын дэд тэргүүн Туяацэцэг гэдэг хүний хүсэлтээр 2013 онд нээгдээд 2014 онд хаагдсан миний оффшор данстай холбоотой хэргийг АТГ нээсэн. Тухайн үед Туяацэцэг гэдэг хуульч 9.2 сая ам.долларыг И ЭМ ЗИ гэдэг банкнаас орсон байна. Үүнийг шалгах ёстой гэсэн юм билээ.

Үүнтэй холбоотойгоор зарим нэг улс төрчдийн болон Швейцарийн зарим хувь хүний оролцоотойгоор тухайн улсын хэвлэл мэдээлэл дээр гаргаад, Швейцарийн талд хандсан юм билээ. Энэ үйл явцтай холбогдуулан 2017 оны дөрөвдүгээр сард АТГ-аас прокурорын байгууллаар дамжуулан Швейцарийн талд уг данстай холбоотой мэдээлэл болон холбогдох баримтуудыг Монголын талд өгөөч гэсэн юм билээ. Швейцарийн холбооны улс хийгээд Монгол Улс хооронд харилцан туслалцах гэрээ байхгүй учраас өгөх үүрэггүй юм билээ. Энэ албан тушаалын хэрэг байна, авлигын болон мөнгө угаасан хэрэг байж магадгүй гэсэн үндэслэлийг тавьсан. Мөн хэвлэлээр нэлээд явсан учир зохих ёсны дагуу Швейцарийн холбооны улсын прокурорын байгууллага нь 2017 оны аравдугаар сард эрүүгийн хэрэг нээсэн юм билээ. Тэр нь Монгол Улсад эрх зүйн туслалцаа үзүүлэх үү, үгүй гэдэг хэрэг. Үүний дараа холбогдох банкуудаас материалуудыг нь аваад миний данс нээгдсэн байсан банкуудын хоёр менежерээс мэдүүлэг авсан. Тухайн үед би Швейцарьт өмгөөлөгч авсан юм. Хамгийн сүүлд материалуудыг нэгтгээд монгол руу явуулах гэж байгаа прокурорын санал байна гэсэн. Тэр нь 2018 оны арванхоёрдугаар сард юм билээ. Үүнийг та бүхэн эсэргүүцэж болно. Хэрэв тэгвэл Швейцарийн холбооны улсын эрүүгийн шүүх, дээд шүүх, давж заалдах шатны шүүхээр явах юм байна. Хэрэв тэгсэн тохиолдолд хоёр жил үргэлжилнэ гэсэн. Энэ хугацаанд монголд материал ирж ч болно, ирэхгүй ч байж болох ийм нөхцөл байдал үүссэн. Тухай бүрт нь би өмгөөлөгчтэйгээр зөвлөлдөж байсан.

2017 онд АТГ надаас гэрчийн мэдүүлэг авсан. Тэр үед би өөрт байсан бүх материалыг гаргаж өгсөн. Анх оффшор данс нээгдсэн, хаагдсан болон доторх дансны гүйлгээ гээд бүгдийг нь АТГ-т хүргэж өгсөн юм. Намайг АТГ-аас 2019 оны нэгдүгээр сард өөр асуудлаар гэрчийн мэдүүлэг авах үед нь би хэлсэн. Манай өмгөөлөгч “Швейцарийн тал монгол руу материал өгүүлэх гэж байгаа юм билээ. Үүний эсрэг эсэргүүцэл гаргах уу” гэхээр нь би “Эсэргүүцэл гаргах шаардлагагүй. Харин миний өгсөн материалыг тэр материалаар баталгаажуулаад харин ч энэ хэрэг хурдан хаагдана. Надад ашигтай” гэдгийг хэлсэн. Т.Аюурсайхан гишүүний баатарлаг үйлсийг товчхон тайлбарлахад миний ойлгосноор дипломат шууданг тухайн улсын Элчин сайдын консулын газар бүх дипломат шуудангаа боож лацдаад дипломат паспорттой хүнээр өгч явуулдаг. Швейцарийн холбооны улсын прокурорын байгууллагаас ирүүлсэн болохоос ямар нэгэн банк хэзээ ч материал өгөхгүй. Зөвхөн тухайн дансны эзэмшигчийн хүсэлтээр материал гаргаж өгнө. Нөгөө талдаа тухайн орны прокурорын байгууллагын хүсэлтээр материал гаргаж өгдөг. Т.Аюурсайхан гишүүн дипломат шуудан авч ирж байхдаа нэгдүгээрт, задалж уншсан. Хоёрдугаарт, дипломат шуудан өгсөн хүн нь энэ дотор С.Баярцогттой холбоотой дансны хуулга материалууд байгаа гэж тайлбарласан болов уу гэж бодож байгаа юм.

Би нэгдүгээр сарын 11-нд АТГ-т гэрчийн мэдүүлэг өгөхдөө “Швейцарийн холбооны улсаас ирүүлэх гэж байгаа материалыг надад манай өмгөөлөгчөөр дамжуулан ирүүлсэн. Та нарт байгаа юу” гэсэн чинь “Байхгүй” гэсэн. АТГ-ынхан “Та үүнийгээ өгч болох уу” гэхээр нь “Болно. Миний ярьсан зүйлийг баталгаажуулж байгаа учраас энэ бүгдийг өгье” гээд өөрт байсан 700 гаруй хуудас бүх материалаа өгсөн.

2018 оны арванхоёрдугаар сарын 17-нд Швейцарийн холбооны улсын прокурорын байгууллагаас дансны бүх хуулга болон, банкны хоёр менежерийн мэдүүлгийг Монгол Улс руу явуулахаар болсон. Нийт 700 гаруй хуудас материал гэсэн үг. Үүнийг би нэгдүгээр сард АТГ-т сайн дураараа гаргаж өгсөн юм. Албажаад УИХ-ын даргын айлчлалын үеэр ирсэн юм шиг байна лээ. Би 2018 оны долугаар сарын 11-нд өмгөөлөгч хөлсөлсөн. Энэ хэрэг дээр эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэхийн тулд 2017 оны аравдугаар сарын 16-нд Швейцарийн холбооны улсын прокурор хэрэг нээсэн байгаа юм. Наашаа явуулсан материалуудаа “Ийм ийм материалууд явууллаа шүү” гээд үзүүлсэн байгаа юм. Швейцарийн тал ямар ч материалыг шууд хүсэлт тавьсан улс төрч, шударга тэмцэгч байсан өгөхгүй. Ямар хүмүүст өгөх вэ гэхээр тодорхой хууль хүчний байгууллагууд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаад шүүхээр оруулж байгаад өгдөг. Энэ бүх процесс жил гаруй үргэлжилсэн. Энэ хугацаанд АТГ, прокурорын байгууллага Швейцарийн талтай хамтарч ажилласан байх гэж бодож байна. Би АТГ-т гар утсаа барьж ороод “Миний өмгөөлөгчөөс 49 мэйл ирсэн. Энэ хэрэгтэй холбоотой материалууд энэ байна” гээд үзүүлсэн. АТГ хоёр сар хагасын өмнө надаас энэ материалуудыг авсан гэсэн үг.

Би өөрт байгаа материалуудаа гаргаж өгсөн ч манайхан итгэхгүй байсан. Дээрээс нь Швейцарийн холбооны улсаас ирсэн материалыг гаргаж өгсөн. Албан ёсоор АТГ, прокурорт ирээгүй учраас мэдээллүүд нь гарахгүй байсан юм. Азаар Т.Аюурсайхан гишүүн авч ирсэн юм шиг байна. Үүнд нь баяртай байгаа.

АТГ, прокурор, Гадаад харилцааны яам энэ талаар албан ёсоор мэдээлэл хийх байх. Дахин онцлоход Байгаль орчны хуульчдын холбооны дэд тэргүүн Туяацэцэг, цэнхэр үстэй эмэгтэй хэн билээ тэдний гаргасан материал бүгд хуурамч гэдгийг Швейцарийн тал хэрэг үүсгээд шалгах явцдаа тогтоосон материалаа ирүүлсэн. Өөрөөр хэлбэл хуурамч материалаар хүнийг гүтгэж хэрэг үүсгэсэн байна. 2017 онд Туяацэцэг, цэнхэр үстэй эмэгтэй нар Швейцарь яваад ирсэн гээд гаргасан материал бүгд хуурамч гэдгийг нотлосон. Миний АТГ-т гаргаж өгсөн материал Швейцариас ирсэн материалтай бүрэн нийцэж, батлагдана. Тиймээс оффшортой холбоотой хэрэг удахгүй бүрэн дүүрэн шийдэгдэж, хаагдана гэдэгт итгэлтэй байна. Энэ дотор гэмт хэрэг үйлдсэн ямар ч асуудал байхгүй. АТГ, прокурорын байгууллага удахгүй эцэслэх байх” гэсэн юм.

ИЙНХҮҮ ТАЙЛБАР ӨГСНИЙ ЗАРИМ АСУУЛТАД ХАРИУЛТ АВЛАА.

-Таны нэр дээр долларын гурав, еврогийн гурван данс байсан гэдгийг Т.Аюурсайхан гишүүн хэлсэн. Үнэхээр тийм данс байсан уу. Яаж мэдсэн юм бол?

-Дахин хэлье. Байгууллагын болон хувь хүний нууц гэж байдаг. Тэрийг Т.Аюурсайхан гишүүн мэдээд ярьж байгаа бол ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн байна гэсэн үг. Хоёрдугаарт, дансны хувьд олон мэт харагдаж байгаа байх. Хятад явах гэж байгаа бол бид төгрөгийн дансны хажуугаар юанийн данс нээдэг. Хэрэв европ руу явах гэж байгаа бол еврогоор гүйлгээ хийх учир еврогийн данс нээж таарна. Тиймээс данс нь олон юм шиг харагдаад байгаа юм. Хэрэгтэй холбоотой детал зүйлс ярихгүй. Хамгийн гол нь Т.Аюурсайхан УИХ-ын гишүүний өндөр нэр хүнд хийгээд УИХ-ын даргыгаа хүртэл оролцуулан байж буруу мэдээлэл түгээж байгаа нь туйлын хариуцлагагүй үйлдэл. Шударга ёс, оффшорын эсрэг тэмцлээ хийх хэрэгтэй. Гэхдээ хуулийн хүрээнд хийх ёстой юм.

-Т.Аюурсайхан гишүүний авч ирсэн гээд байгаа баримт нь таны үзүүлсэн баримттай яг ижилхэн үү?

-Яг л үүний нэг хувилбар нь. Дипломат шуудангаар ирсэн зүйлийг АТГ л задлахг ёстой. Түүнээс хэн нэгэн хүн задлах ямар ч үндэслэл байхгүй.

-Таньтай холбоотой оффшор дансны асуудлыг явуулахад Ц.Мөнх-Оргил гишүүн сайд байхдаа замаас нь албан бичгийг нь задлаад уншдаг байсан гэж Т.Аюурсайхан гишүүн ярьсан байна лээ?

-Тэгж ярьсан учраас би баталгаажуулж байгаа юм. 2017 оны дөрөвдүгээр сарын 21-нд АТГ руу, хоёр сарын дараа прокурор Швейцарийн холбооны улс руу албан бичиг явуулсан. Швейцарийн холбооны улсад хоёр сар болсон юм билээ. Яагаад хоёр сар болсон бэ гэхээр материалыг нь Герман хэл рүү орчуулсан юм байна лээ. Манай консул “Энэ дотор тийм материал байгаа шүү” гэж хэлснийг нь Т.Аюурсайхан гишүүн өөрөө их мэдээлэлтэй хүн болох гэж эсвэл өөрөө хөөцөлдөж ирсэн мэт харагдах гэсэн юм болов уу гэж бодож байгаа. Маш амархан үгүй гэдэг нь батлагдана.

ВИДЕО ҮЗЭХ:

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.18.162) 2019 оны 03 сарын 21

Энэ муу новш юу гэж хуцаад бнаа. Нэг данс байсан 1 сая $ хийгээд мартчихсан байсан.гэж 3 сая монголчуудын өмнө хуцаж байсанаа бас мартчихаж дээ. Шууд буудуулж байхдаа таарсан новш юм даа

0  |  0
Zochin (31.35.91.181) 2019 оны 03 сарын 21

Ene nuhur setegtsiin uvchtei boljee

0  |  0
иргэн(202.126.88.41) 2019 оны 03 сарын 20

чиниий авилга авсан, улс орны эрх ашгийг худалдсан нь хариуцлагатай асуудал уу, ? чт ийм юм ярих эрхтэй хун уу? МАЛ АА

0  |  0
varane(150.129.142.192) 2019 оны 03 сарын 20

Хонголд гэрэл харагдахгүй л байна даа. Хүрэлсүхээ бодоорой.

0  |  0
Zochin(66.181.183.91) 2019 оны 03 сарын 20

Neg l zuil helie..Buh hurungii ni huraagaad buudchih heregteidee.!!!!!

0  |  0
Зочин(122.201.24.144) 2019 оны 03 сарын 20

Энэ муу офшор Баярцогт хужааг яагаад барихгүй байнаа.

0  |  0
Зочин(122.201.24.144) 2019 оны 03 сарын 20

Энэ муу офшор Баярцогт хужааг яагаад барихгүй байнаа?

0  |  0
монгол (72.35.247.130) 2019 оны 03 сарын 20

заваан амьтан хэл амны баялаг сайтай харахаар муухай хүн

0  |  0
mongol(43.228.128.195) 2019 оны 03 сарын 20

Энэ хужаа одоо өөрийгөө зөвтгөсөөр л яваа хувь хүний нууц байтугай хэд хэдэн улс дамнуулаад хүн хулгайлаад ирж байсан даг йөчиггүй шоронд хий

0  |  0
Mongol(202.126.89.166) 2019 оны 03 сарын 20

Shorondoo morilon bgaa bayartsogt hujaa guai

0  |  0
Zochin(202.179.30.194) 2019 оны 03 сарын 20

Ene Ayursaihan saihan hudlaa yarij bgd ih hurliin gishyyn bolchihson. Ynench dyr esgej hudlaa baahan poporson. Hudlaa yarih n” nemegdseer uuriig n” deesh gargaj irsen hymyysee ehnees n” tiirch ehelsen. KHUDLAA yraiad l bval byh um boldog um bna gj boddog bolj ene GISHYYD. Hudlaa yarina gdg chin” yu ch meddeggyi yu ch oilgodoggyi, ARD TYMNIIG tsagaan tsaas. Minii helsen yg bolgond itgedeg um chin” yadgiin gj boddog hynii shinj. Hudlaa yarih hemjeetei sh de. Bid naraas gadna ter gadniihan chin” bas ene medeelliig avch bdgiin. Uuruu teneg haragdaj bolnoo. MGL-iig bitgii gutaa. Arga hemjee avaa

0  |  0
Асуулт(24.254.11.206) 2019 оны 03 сарын 20

Дансанд байгаа мөнгө хэний мөнгө вэ, ямар арга замаар яаж олсон юм юм бэ?

0  |  0
Сонс(24.254.11.206) 2019 оны 03 сарын 20

Хэн авчирсан нь сонин биш. Одоо чиний ярихыг үнэмших ч үгүй, сонсох ч хүсэл алга.

0  |  0
Saihanbileg(98.113.248.233) 2019 оны 03 сарын 20

Yooyo ene hund itgeh uu? odoo haanaas iim olon dans garaad irevee? bas urid ni helehee martchihsan bololtoi te?

0  |  0
Зочин(59.153.114.67) 2019 оны 03 сарын 19

Энийг бушуухан шоронд нь хатаагаачээ. Ил байхаараа ичихч үгүй солиороод л байх юм. Харахаас зэвүү хүрэх юм

0  |  0
М(202.126.89.175) 2019 оны 03 сарын 19

Гэмт хэрэг нь тодорхой юм баынаа

0  |  0
ард иргэд(202.9.42.115) 2019 оны 03 сарын 19

энэ хулгайч одоо больж үздээ??? хэн авчирсан нь хамаагүй???? 5 данстай нь үнэн юм шүүдээ ?? чамайг шороэн хүлээж байгаа?? хаанаас тийм их доллор олсоноо хүлээж сур????? царай нь жихэнэ хэлээд өгч байна даа ????? ГАНБААТАРТАЙ нөгөө хувьсахаа ярих хэрэгтэй дээ?????

0  |  0
Зочин(122.201.22.143) 2019 оны 03 сарын 19

Энэний ярьсан бүх юмыг сонсох ч сонирхол алга, оффшортойгоо батлаж л байна шүү дээ, өөрийгөө л хамгаалж байна шүү дээ! Ийм юмнуудыг одоо сонсох ч хэрэггүй, бүхэл бүтэн улс байна даа ганц нэг луйварчныг зохих хэмжээгээр нь шийтгэх байх гэж найдаж байна

0  |  0
хн(64.119.17.89) 2019 оны 03 сарын 19

нэмэлт мѳрдѳн байцаалтанд л явах нь дээ сандрах хэрэггүй уже поездь ушёл гэдэг билүү

0  |  0
hudalch gar daa(139.5.218.181) 2019 оны 03 сарын 19

hudalch barigdahaarai neg vlger zohiodog ch dee.odoo bol hen itgehgui dee.. ulsd tord olon jil ajilsan geh hvnd haanaas ingej say say dollar oldood bnaa.. nogoo horongo orlogiin medvvlegtee olon danstai dollar evrogoo yagaad bichdegui yum be.ene chin huli zorchson hereg ch dee.deer ni yaj ingej bajij mongo olsonoo tailbarlaj ogoochee.. tailbarlaj chadahgui bol bgaa chin hardah vndes ch dee..yaj say say dollariiin hadgaljtai bolsonoo helehgui bgaa ni avilga heeli hahuuli gej oilgoj bolonoo..

2  |  1
Top