ОРОН НУТАГ: Баруун аймгийг чиглэсэн замд ЦАС ИХТЭЙ байна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 20

Говийн нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр өчигдрөөс /2019.03.19/ эхлэн цасан шуурга шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн хоножээ. Өнөөдрийн байдлаар баруун аймгууд руу явах зам халтиргаа гулгаа ихтэй, хоёр өдөр цас орсон тул замын нөхцөл байдал сайнгүй байна. 

Энэ тухайд болон ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв талаар Ус цаг уурын хүрээлэнгийн цаг уурч Ахмед Алигаас тодруулахад "Нутгийн өмнөд болон баруун хэсгээр хоёр өдрийн турш цас орох төлөвтэй байна. 22-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 21, 24-нд нутгийн зүүн хагаст, 22-нд зүүн аймгуудын нутгаар секундэд 14-16 метр хүрч, зөөлөн шороон шуурга шуурна. Говь-Алтай, Өвөрхангай, Баянхонгор, Дорноговь зэрэг аймгуудаар сүүлийн өдрүүдэд цас орсон байна. Энэ цас өнгөрчихвөл ерөнхийдөө цаг агаар тогтуун болно. Гуравдугаар сарын сүүлээр буюу 26, 27-ны үеэр зүүн аймгуудаар цасан шуурга шуурах төлөвтэй байна" гэлээ.  

Өнөөдрийн байдлаар манай орны ой, хээрийн бүс нутагт хуурайшилт ихтэй байна. Энэ нь дээрх нутгаар өвлийн улиралд хур тунадас бага орж, цасан бүрхүүл тогтоогүй, мөн хоёрдугаар сарын сүүлийн хагас, гуравдугаар сарын эхэнд ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байсантай холбоотой аж. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top