ШУУД: Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг ТҮР ХААНА

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 03 сарын 20

ШУУД: Замын цагдаагийн гүүрэн гарцын барилгын ажил эхлэхтэй холбогдуулан ОЛИМПИЙН ГУДАМЖНЫ замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар мэдээлэл хийж байна.

Гүүрэн гарцын засварын ажилтай холбоотойгоор олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг гуравдугаар сарын  24-25-нд шилжих шөнө хаах ажээ.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Ц.Индра энэ талаар "Түгжрэлийг бууруулах үүднээс Олимпийн гудамжны замыг түр хугацаагаар нээгээд байсан. Бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан энэ сарын 24-ний шөнө хаахаар боллоо. Гуравдугаар сарын 25-ны өглөө гэхэд зам хаагдсан байна" гэлээ.

Шинэ гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажлыг ирэх есдүгээр сард багтаан дуусгахаар төлөвлөж байгаа ажээ. 


ЗАМ ХААХТАЙ ХОЛБООТОЙ ӨӨРЧЛӨЛТИЙГ ЗУРГААС ХАРНА УУ!

 

ШУУД ДАМЖУУЛАЛТЫН ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүн(202.126.89.212) 2019 оны 03 сарын 20

яармаг явдаг туулын гүүрийг маш дуьмаг хийсэн дээ

0  |  0
Top