Сээр хугалах тэмцээн “Нүүдэлчдийн наадам”-ын хөтөлбөрт багтжээ

2019 оны 03 сарын 20

Саудын Араб улсад энэ сарын 8-20-нд явагдсан Тэмээний наадмын үеэр зохион байгуулагчид Буриадын сээр хугалах ёсон буюу "hэер шаалган”-ыг ирэх жил Туркад болох “Нүүдэлчдийн наадам”-ын хөтөлбөрт багтаах болсноо зарлалаа.

Тус наадамд Буриадын төлөөлөгчид чөлөөт, самбо бөхийн тэмцээнд оролцож, сээр хугалах үзүүлэх тоглолт хийсэн байна. Буриад бөх Баир Омоктуев 170 кг америк бөхийг ялж, тэмцээний аварга болжээ.

Олон улсын сээр хугалах ёсны холбооны ерөнхийлөгч Гомбо Зурбаков “Манай “hээр шаалган” бол эртний уламжлалтай. Энэ нь тухайн жилийн өвлийн идэш болсон үхрийн сүнсийг амирлуулж, хойд төрөлд нь оруулж байгаа гэсэн утгатай. Эр хүний эзэмших 9 дадал чадварт сээр хуга цохих чадвар ордог байсан” гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төрбаяр(202.126.89.132) 2021 оны 12 сарын 29

Би хугалах юмсаан\n

1  |  0
Top