АЗ ЖАРГАЛЫН ӨДӨР: Монгол аз жаргалаараа 94-т жагсчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 20

Өнөөдөр “Аз жаргал”-ын өдөр. Энэхүү өдөрт зориулан, дэлхийн хамгийн аз жаргалтай орныг тодруулах “World Happiness Report” судалгааны дүнг толилуулж байна. Энэхүү судалгааг НҮБ-ын захиалгаар хийсэн байна.

Нийт 156 орныг хамарсан тус жагсаалтыг Финланд улс тэргүүлж, дэлхийн хамгийн аз жаргалтай орноор шалгарлаа. Хоёрдугаар байрт Норвеги улс орж, Дани, Исланд, Швейцарь, Нидерланд, Канад, Шинэ Зеланд, Швед, Австрали улсууд эхний 10-т багтжээ.

Манай улс аз жаргалтай орны жагсаалтын 94-т орсон. Харин хойд хөрш ОХУ 59, урд хөрш Хятад 86 дугаар байр эзэлжээ.

Аз жаргалтай орны чансааг ДНБ, дундаж наслалт, нийгмийн халамж зэрэг үзүүлэлтээр хэмжин гаргадаг байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.126.89.64) 2019 оны 03 сарын 21

П...ЗДЕЦ.

0  |  0
Top