"КАДР" брэндийн шинэ дүр төрхөөр Ч.Цэнгүүн, С.Төгс нар ажиллажээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 20

Монгол үндэсний хувцасны хэв маягийг орчин үетэй хослуулан, өдөр тутамд өмсөхөд тохиромжтой хувцас урладаг "Кадр" брэнд энэ хавар, намрын тренд болох загваруудаас бүрдсэн шинэ коллекцоо гаргажээ.

“Кадр” брэндийн шинэ коллекцийн нүүр царайгаар үлгэр жишээ хосууд болох бүжигчин Ч.Цэнгүүн, загвар өмсөгч С.Төгс нар ажилласан байна.

Дундад зууны үеийн язгууртнуудын хувцасны элементийг агуулсан загвар бүхий шинэ цуглуулгаа Монголын загвар сонирхогчдод зориулж тавдугаар сараас худалдаанд гарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top