ӨНӨӨДӨР: МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдээлэл хийнэ

2019 оны 03 сарын 21

08:00-18:00 цагт

  • Дээд шүүхийн гадаа "Шүүгч нарын хууль бус үйлдэл"-ийн талаар иргэд жагсаал хийнэ.

09:00 цагт

  • "Үндсэн хуулийн болон Захиргааны эрх зүйн үндсэн асуудал” сэдэвт Олон улсын хурал МУИС-ийн Номын сангийн 502 тоотод эхэлнэ. Хуралд Монгол, Япон зэрэг улсын эрдэмтэн, судлаачид, доктор, профессорууд оролцож, Үндсэн хууль болон захиргааны эрх зүйн чухал асуудлуудаар илтгэл хэлэлцүүлнэ. Утас: 98066116
  • “Монгол орны ойн салбарын бодлого, шинжлэх ухаан, технологи” сэдэвт үндэсний 4-р хурал Туушин зочид буудлын Соёбо танхимд эхэлнэ. Утас: 88054040
  • “Уур амьсгалын өөрчлөлт хүн, мал амьтны эрүүл мэнд, ургамлын ургацад үзүүлж буй нөлөөлөл” зөвлөгөөн Төрийн ордны Сүхбаатар танхимд эхэлнэ.
  • “Мал үржүүлэг, технологийн ажлын нээлт” ХХААХҮЯ-ны хурлын танхимд болно. Малын генетик нөөцийн талаар судлаачаас тодруулах боломжтой. Утас: 88087892

09:30 цагт

  • Цаг уур, орчны шинжилгээний газрын Хурлын танхимд Дэлхийн болон Монголын Ус, цаг уурын өдөрт зориулсан Эрдэм шинжилгээний бага хурал болно.

10:00 цагт

  • “Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах” төсөл 2017-2022 онд Увс аймгийн Улаангом, Төв аймгийн Борнуур, Дархан-Уул аймгийн Орхон, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд хэрэгжүүлж байна. Төслийн нээлт Блю Скай тауэрийн 3 давханрт Кристал танхимд болно. Утас: 88087892

11:00 цагт

  • Үндэсний мэдээллийн төвд МАХН-ын дарга Н.Энхбаяр ЭЦГ-аас М.Энхболдын гомдлоор дуудаж байгаа талаар тайлбар хийнэ.
  • УБЕГ-ын төв байр /Америкийн элчингийн баруун хойно хуучнаар Лаосын элчингийн байр/-нд иргэний цахим үнэмлэхийн онлайн захиалгыг эхлүүлж байгаатай холбогдуулан мэдээлэл хийнэ. Утас: 98114640
  • Дэлхийн усны өдөр 3 дугаар сарын 22-нд тохиож байгаатай холбогдуулан Монгол ньюс мэдээллийн төвд иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл усны салбарын талаар мэдээлэл хийнэ. Мөн Туул голын төлөв байдлын тайланг танилцуулна. Утас: 88054040
  • Монгол Улсын Хүүхэлдэйн театр, Dreambox телевизтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах, хамтран хэрэгжүүлэх “Бүлтээхэй Дэлдээхэй 2” хүүхдэд зориулсан үндэсний брэнд бүтээгдэхүүнийхээ танилцуулга мэдээллийг хүргэх хэвлэлийн бага хурал Хүүхэлдэйн театрт болно. Утас: 80232323, 80016566, 11321669

12:00 цагт

  • Монгол ньюс мэдээллийн төвд World Learning төвийн төслүүдийн нэг болох #LEADMongolia 2018 хөтөлбөрийн "Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах" багийн хэрэгжүүлж буй "Ажил хийх гоё" (Internship Compass) төслийг танилцуулах хэвлэлийн бага хурал болно. Утас: 99109207

13:00 цагт

  • “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд оюутан төгсөгчдийг ажилд зуучлах, мэргэжлийн чиг баримжааны зөвлөгөө өгөх, оюутнуудын хичээлийн бус цагаар цагийн ажил эрхлэх боломж бололцоог нэмэгдүүлэх зорилготой “JOB FAIR” нээлттэй хаалганы өдөрлөгийг ХААИС-ийн Хатан туул театрт болно. Утас: 99287297

14:00 цагт

  • Төрийн ордон нутгийн удирдлагын танхимд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахим хурал хийнэ.

15:00 цагт

  • Монголын хүүхдийн ордонд “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга” сэдэвт сургалт болно.
  • Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургууль дээр “Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, эцэг эхийн зөвлөл байгуулах, сургалт зохион байгуулагдана. Сургалтад 400 эцэг, эх хамрагдана. Утас: 99179105, 99168685

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top