Засгийн газраас аймгуудын удирдлагуудтай цахим хурал хийв

2019 оны 03 сарын 21

Монгол Улсын Засгийн газраас аймаг, нийслэлийн удирдлагуудад цаг үеийн асуудлаар мэдээлэл, чиглэл өгөх, санал солилцох зорилгоор 2019.03.21-ний 14.00 цагт цахим хурлыг хийлээ.

Цахим хурлаар Засгийн газраас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд орон нутагт анхаарах асуудлуудын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл өгч, тодорхой чиглэлээр үүрэг өглөө. ХХААХҮЯ-наас хаврын тариалалт, мал төллөлт, хаваржилтын бэлтгэл ажил, анхаарах асуудлуудын талаар, ОБЕГ-аас ой хээрийн түймэр, шар усны үер зэрэг гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгч, малчдыг хүүхдээ малд явуулахгүй байх талаар зөвлөмж хүргүүлж ажиллахыг чиглэл болгосон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top