ӨНӨӨДӨР: Сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө өгөх тусгай дугаарыг нээнэ

2019 оны 03 сарын 22

09:00 цагт

  • “Корпорейт конвейшн төв”-ийн Эвент холлд “MONGOLIA GOLD-2019” алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн 3 дахь удаагийн Олон улсын хурал, үзэсгэлэн болно. Утас: 70111106, 80591899, 89113499

10:00 цагт

  • "Түүх мартахгүй" Маршал Ю.Цэдэнбал агсны тухай түүхэн уран сайхны киноны уран бүтээлчид "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. Утас: 91114383
  • "Ардчилал ба оролцоот эдийн засаг" сэдэвт сургалт, хэлэлцүүлэг "Туушин" зочид буудалд болно. Ардчилсан намын дэд дарга Р.Амаржаргал нээж үг хэлнэ. Утас: 88989878
  • "Холидэй Инн" зочид буудлын хурлын танхимд Дэлхийн усны өдрийн нэгдсэн арга хэмжээ, "Туул голын сав газрын төлөв байдлын үнэлгээ" төслийн үр дүнг танилцуулах уулзалт болно. Утас: 88054040
  • "Хүүхэд биш харин сургуулийн орчин, багш нар хүүхдийн онцлог таарах шаардлагатай" туршлага солилцох уулзалт "Блю Скай"-д болно. Утас: 88919395
  • “Уур амьсгалын өөрчлөлт- усны менежмент” сэдэвт эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн 3 давхрын хурлын танхимд болно. Утас: 98119897

10:30 цагт

  • Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид нийслэлийн ЗДТГ-ын А танхимд хуралдана. Хуралдаанаар нийслэлийн Онцгой байдлын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх, Цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар батлах тухай, нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэх тухай болон бусад асуудлыг хэлэлцэнэ. Утас: 7011-9921, 99268461

11:00 цагт

  • Монголд анх удаа Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр 24 цагаар мэдээлэл өгөх 1800-2000 утасны нээлт Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн А блокийн 2 давхарт болно. Утас: 95 735187, 99065653
  • Даян дэлхийн дулаарлын эсрэг хөдөлгөөнд нэгдэж, "Ногоон эвсэл" ТББ-аас Засгийн газрын ордны баруун хаалган дээр тайван жагсаал хийнэ. Утас: 94913888
  • “Монголын геологи хайгуул-2019” чуулга уулзалтыг зохион байгуулах талаарх хэвлэлийн бага хурал УУХҮЯ-ны Хурлын танхимд болно. Утас: 99089666, 99160069
  • “ДЭЛХИЙН СҮРЬЕЭТЭЙ ТЭМЦЭХ ӨДӨР 2019” хэвлэлийн хурал Эрүүл мэндийн яамны “А”зааланд болно.
  • Зууны мэдээ Үндэсний мэдээллийн төвд ХЗДХ-ийн дэд сайд асан Э.Эрдэнэжамъян мэдээлэл хийнэ.

11:30 цагт

  • ХУД-ийн III хороо, Нэхмэлийн 15, 19 дугаар байруудын оршин суугчдад шинэ орон сууцны түлхүүр гардуулна. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон бусад албаны хүмүүс оролцоно. Утас: 99082884, 91991175, 99111879
  • "Зууны мэдээ" сонины хэвлэлийн хурлын танхимд "БИ НАР" уран сайхны киноны талаарх мэдээллийг хүргэнэ. Хэвлэлийн хуралд тус киноны Найруулагч Ж.Сэнгэдорж, Продюсер жүжигчин А.Өнөржаргал /Өскө/болон уран бүтээлчид оролцох юм.

12:00 цагт

  • ЦЕГ-ын ХМТ-ын мэдээллийн танхим /НЦГ-ын 107 тоот/-д мэдээлэл хийнэ.

14:00 цагт

  • Голомт банкны Яармаг салбарт 114-р сургуулийн ахлах ангийн сурагчдыг банк санхүүгийн байгууллагатай танилцуулах уулзалт болно.
  • Монголын хэвлэл мэдээллийн гэрэл зурагчдын хамтарсан “Mongolian press photo” үзэсгэлэн “Монголын уран зургийн галерей”-д болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top