Спорт алгадалтын шинэ од

2019 оны 03 сарын 22

ОХУ-ын Красноярск хотод Спорт алгадалтын аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Энэ тэмцээн нь өрсөлдөгчөө аль болох чанга алгадаж, хүнд цохилтод оруулах зорилготой бөгөөд тамирчид ээлжлэн, нэг нэгнээ алгадан, хасагдах журмаар явагддаг.

Хурц өрсөлдөөнтэй явагдсан тус тэмцээний аваргаар “Банш” хочит сибирь залуу Василий Камоцкий түрүүлсэн байна. Василий тэмцээн болж байсан ордонд санамсаргүй явж байгаад орж, өрсөлдөгчдийнх нь  гай таарч, тэмцээнд оролцохоор шийдсэн байна.

Сибирийн булчинлаг залуу тамирчдыг бүгдийг нь нам алгадаад, 30 мянган рублийн шагнал аваад гэртээ харьсан байна.

“Комсомольская правда” сонинд энэ талаар “Василий 168 кг жинтэй. Түүнтэй 70 кг жинтэй тамирчин ч өрсөлдөж байлаа. Алгадуулаад заримынх нь хамраас цус олгойдож,  зарим нь гуйваад л. Эмч ирээд л, тун сайхан үзүүштэй тэмцээн байлаа” гэж бичжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top