СҮМОГИЙН ТОЙМ: Хакүхо түрүүлэх үү, Ичиножёо юу?

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 22

Японы Осака хотод явагдаж байгаа мэргэжлийн сүмогийн Хаврын тэмцээнд түрүүлэх бололцоотой хоёр бөх үлдлээ. Хоёулаа Монголын залуус. Их аварга Хакүхо 13 дараалан ялж, башёг тэргүүлэн, ганц унаатай маэгашира Ичиножёо нэхэж явна. Маргааш Хакүхо озэки Такаясүтай, Ичиножёо озэки цол горилогч Такакэйшёотой учраа таарсан. Ичиножёо унаж, Хакүхо давахад их аварга 42 дахь түрүүгээ авах юм. Харин Ичиножёог өвдөг шороодуулж чадвал Такакэйшёо озэки цолныхоо болзлыг биелүүлэх учиртай.

Өнгөрсөн тэмцээнд түрүүлсэн сэкивакэ Тамаваши 50 хувийн амжилт үзүүлж чадсангүй. Хоёр комүсүби мөн 50 хувиа хийж чадаагүй тул ирэх тэмцээнд заануудын эгнээ ихээхэн шинэчлэгдэж, Ичиножёо цол ахих болно.

Макүшитад Чюраноүми, санданмэд Карацүүми, жонокүчид Тэрасава нар тус бүр 7 даваатай түрүүллээ. Жониданд Роога, Тэрүнофүжи гэсэн манай 2 бөх Ням гарагт түрүүлэхийн төлөө халз үзэлцэнэ. Жюүрёод 11 даваатай Шиманоүми, 9 ялсан Чиёомарү, Таканошёо нарын хэн нэг нь түрүүлэх болсон.

Дээд зиндаа

Хакүхо 13-0

Ёкозүна

Какүрюү 10-3

Такаясү 10-3

Озэки

Гоэйдо 10-3

Точиношин 6-7

Озэки

 

Такакэйшёо 9-4

Сэкивакэ

Тамаваши 5-8

Митакэүми 5-8

Комүсүби

Хокүтофүжи 5-8

Кайсэй 2-11

Маэгашира-1

Эндо 5-8

Дайэйшёо 7-6

М-2

Миёогирюү 5-8

Нишикиги 4-9

М-3

Шёодай 3-10

Точиоозан 2-11

М-4

Ичиножёо 12-1

Чиёотайрюү 7-6

М-5

Ооношёо 5-8

Окиноүми 7-6

М-6

Аби 6-7

Аойяма 10-3

М-7

Такарафүжи 7-6

Асанояма 7-6

М-8

Котошёогикү 10-3

Саданоүми 4-9

М-9

Икиой 1-12

Шёохозан 6-7

М-10

Яго 5-8

Рюүдэн 8-5

М-11

Мэйсэй 9-4

Чиёонокүни гэмтэл

М-12

Ёшиказэ 10-3

Томоказэ 8-5

М-13

Кагаяки 8-5

Тэрүцүёоши 4-9

М-14

Тоёоношима 3-10

Ишиүра 6-7

М-15

Котоэко 6-7

Дайшёохо 6-7

М-16

Ютакаяма 3-10

Чиёошёома 7-6

М-17

 

Монгол бөхчүүд 

Жюүрёо

З-6 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 7-6

З-7 Азүмарюү С.Тодбилэг 6-7

З-12 Миторюү Б.Төрболд 8-5

Б-12 Араваши Э.Дөлгөөн 8-5

Б-14 Кирибаяма Б.Лхагвасүрэн 8-5

Макүшита

Б-3 Сэйро А.Өнөболд 5-1

Б-7 Хоошёорюү С.Бямбасүрэн 3-3

Б-12 Сакигакэ Я.Баттүшиг 2-4

З-25 Кёкүсоотэн Э.Энхманлай 2-4

Б-25 Кагамио Б.Нанжид 2-4

Б-33 Гоочёозан Д.Ууганбаатар 4-2

Санданмэ

З-12 Саданохикари Д.Наранцогт 2-4

Б-21 Ёошёояма Б.Анхбаяр 4-3

Жонидан

Б-15 Роога А.Амарсанаа 7-0

Б-88 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7-0

З-74 Дайтэнма Н.Чинзориг 4-2

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Улаангом(103.26.195.10) 2019 оны 03 сарын 22

Ичиножо гэдэг энэ ховуун туруулээсээ.Японууд их сайн юм байна лээ.

0  |  0
Top