Гоо заслын эмнэлгүүдэд хяналт хийж байна

Админ | Zindaa.mn
2019 оны 03 сарын 23

Арьс гоо заслын эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэх хяналтыг эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт, эм биобэлдмэлийн хяналт, эмчилгээний чанарын хяналтын чиглэлээр хийж байна. 

Урьдчилан сэргийлэх хяналтаар арьс гоо заслын эмнэлгүүдийг эрүүл зүйн нян судлалын шинжилгээнд хамруулан, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангуулах, эм эмнэлгийн хэрэгсэл биологийн идэвхит бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээг хангуулахад чиглэгдэн, үүсч болох эрсдлээс сэргийлэн ажиллаж байна. 

Шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авч, шалган шийдвэрлэж байна. 

Хяналт шалгалт үргэлжилж байна.

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.126.89.230) 2019 оны 03 сарын 24

Хөмсөг шивдэг.уруул контур тавьлаг жижиг гоо сайхны газруудаа хянаач.зарим нв бүр подволд ажиллаж байна.аоай биш бнаа.эндээс вирус авна.

Top