“Монголын шилдэг нийтлэл” 99 дүгээр боть мэндэллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 23

Сүхбаатар аймгийн сэтгүүлчдийн "Талын түрлэг" төрийн бус байгууллагаас эрхлэн гаргасан “Монголын шилдэг нийтлэл”-ийн 99 дүгээр ботийг нээлт өнөөдөр /2019.03.23/ “Интерном” дэлгүүрт боллоо.

“Монголын шилдэг нийтлэл” 99 дүгээр ботид төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбарын “Мөнхийн бүтээлүүд мөхлийн ирмэг дээр” нийтлэлээс эхлээд соёлын гавьяат зүтгэлтэн Ай.Төмөр-Очирын “Адууны тусгаар тогтнол”, соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Дашдондовын “Хэвлэл, мэдээллийн хэл найруулгын алдаа мадаг хэтийдлээ”, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёогийн “Нутаг сэлгэх хунгийн энэлэн буюу Даргьгангийн дууль”, сэтгүүлч, улстөрч Т.Гандигийн “Аавын нутгийг эргэхүй” зэрэг нийтлэлүүд болон сэтгүүлч С.Амартайван, Г.Ариунчулуун, Г.Баатарнум, Б.Номин нарын 40 гаруй уран бүтээлчийн “Уулын тунгалаг голуудаар умдаалсан тэмдэглэл”, “Улаанбаатар хот хэмээх “Нинжа”-гийн сургууль”, “Өмнөд Суданы өнгөт бус амьдрал”, “Үүлийн үйлийн үр” зэрэг шилдэг бүтээлүүд багтжээ.

“Монголын шилдэг нийтлэл” 99 дүгээр ботийн талаар соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Дашдондов уялага үг бичихдээ “Ай.Төмөр-Очир, Н.Лутбаяр, И.Батсүх, Г.Баатарнум, Т.Ганди, Ч.Үл-Олдох, Д.Мөнгөндалай, С.Ононтуул гэхчлэн бадрангуй тэмүүлэлтэй, бахархмаар нийтлэлчдийн бүтээл зонхилсон нь энэ номын нэр хүндийг үлэмж дээш өргөөд өгчээ” хэмээн дурдсан байна.

“Талын түрлэг” сэтгүүлчдийн бүлгэм 2013.03.06-д байгуулагдсан ба 2017.01.07-нд анхдугаар чуулганаа зохион байгуулж, үйл ажиллагаагаа өргөтгөн ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top