Нэрт найруулагч Вон Кар Вайн шинэ бүтээл 2020 онд гарна

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 24

Хонконгийн хоёр дахь давалгааны найруулагч каннын кино наадмын шагналт Вон Кар Вайг орчин үеийн артхаус кино сонирхогчид болон уран бүтээлчид андахгүй. Тэр бол азийн хамгийн алдартай найруулагчдын нэг юм. Түүний уран бүтээлүүд бүх цаг үеийн хамгийн шилдэг кинонуудын тоонд зүй ёсоор жагсдаг.

Шанхайд мэндэлж, Хонконгт сууршин кино бүтээлээ туурвиж эхлэсэн тэрбээр анхны киногоо 1988 онд бүтээсэн. Вон Кар Вай нь Каннын кино наадмаас шилдэг найруулагчийн шагнал хүртсэн анхны хятад найруулагч гэгддэг. Тэгвэл түүний "Blossom" нэртэй шинэ уран бүтээл ирэх 2020 онд нээлтээ хийх сураг гарчээ.

Найруулагч Вон Кар Вайн "2046", "In The Mood For Love", "Chungking Express", "Fallen Angels", ''Days of being Wild'', "Happy Together" зэрэг уянгын, арт, мелодрам, романтик төрлийн алдартай кинонуудыг манай үзэгчид сайн мэдэх билээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
film director (220.195.66.247) 2019 оны 03 сарын 26

”ЗИНДАА”ЭНЭ ХҮНИЙГ МЭДЭЖ БАЙГААД БАЯРЛАЖ БАЙНА.

1  |  0
Top