"Холливүүдэд нэгэн удаа" киноны трэйлер цацагдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 24

Нэрт найруулагч Квентин Тарантиногийн "Once Upon a Time in Hollywood" буюу "Холливүүдэд нэгэн удаа" нэртэй инээдмийн кино хийж байгаа тухай мэдээлэл гарснаас хойш үзэгчдэд ихээхэн хүлээлт үүсээд байгаа. Холливүүдэд нэгэн удаа киноны гол дүрүүдийг жүжигчин Брэд Питт, Леонардо Ди Каприо, Марго Робби бүтээж байгаа юм.

Киноны үйл явдал 1969 онд өрнөх бөгөөд цуврал алуурчин Чарльз Мэнсоны тухай гарахаас гадна Холливүүдэд өөрсдийн байр сууриа олохыг хичээж байгаа хоёр амжилтгүй жүжигчний тухай өгүүлэх болно. Найруулагч Квентин Тарантино киноны уур амьсгалыг илүү бодит болгохын тулд зураг авалтад зориулж тухайн үеийн Лос-Анжелес хотыг дахин босгосон байна.

"Холливүүдэд нэгэн удаа" киноны шинэ постер зураг болон анхны албан ёсны трэйлер цацагджээ. Кино ирэх долоодугаар сарын 26-нд нээлтээ хийх юм.

КИНОНЫ ТРЭЙЛЕР ҮЗЭХ:

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top