ӨМНӨГОВЬ: "Соёл урлаг-Тогтвортой хөгжил" зөвлөгөөн эхэллээ

2019 оны 03 сарын 25

Өмнөговьчууд 2019 оныг салбарын хувьд "Соёлыг дэмжих жил" болгон зарласан. Соёлыг дэмжих жилийн ажлууд "Соёл урлаг-тогтвортой хөгжил" аймгийн соёлын ажилтны зөвлөгөөнөөр Даланзадгад хотноо эхэллээ.

Зөвлөгөөнд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат болон аймаг сумын удирдлагууд, сумдын соёлын төвийн эрхлэгчид болон тус салбарынхан уран бүтээлчид оролцож байна. Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат: Монгол Улсын Ерөнхий сайдын НИЙГМИЙГ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ гэсэн уриалгыг бодит ажил хэрэг болгож "Соёлыг дэмжих жил-2019" -ийн хүрээнд олон шинэлэг ажлыг эхлүүлж буй Өмнөговьчуудад талархал илэрхийллээ. Мөн НҮҮДЭЛЧИН МОНГОЛ соёлын биет бус өвийг хамгаалах урлагийн их наадамд тэргүүлсэн "ӨМНӨГОВЬ ОТОГ" уран бүтээлчдийг алдаршуулан онцоллоо. "Соёлыг дэмжих жил"-ийн хүрээнд Соёл урлагийн салбар болоод уран бүтээлчдээ дэмжсэн 18 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийнэ. Тухайлбал аймгийн төвд Музей, ХЖТ-ийн барилгуудыг шинээр барьж ашиглалтад оруулах ба сумдын соёлын төвүүдийг засварлах, нэн хэрэгцээтэй хөгжим техник хэрэгслээр хангах улмаар ном уншдаг, өв соёлоо дээдэлдэг, нийтийн соёлыг эрхэмлэдэг аймаг болоход чиглэсэн ажлуудыг шат дараалалтай хэрэгжүүлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top