МАН: АТГ-ын дарга, дэд даргын томилгооны асуудлыг хойшлуулав

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 25

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2019.03.25/ хуралдаанаар Ерөнхийлөгчийн зүгээс зөвшилцөхөөр санал оруулсан Улсын Ерөнхий прокурорын орлогч болон АТГ-ын дарга, дэд даргын асуудлыг хэлэлцэхийг хойшлуулахаар шийдвэрлэсэн байна.

Учир нь томилгооны асуудлаас урьтаж С.Зориг агсны хэрэгт холбогдогчдыг эрүүдэн шүүсэн асуудлыг шийдвэрлэх учиртай гэж олонхийн бүлэг санал нэгджээ.

Улсын Ерөнхий прокурорын орлогчийн томилгооны тухайд Ерөнхийлөгчийн зүгээс Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд ханалт тавих ажил хариуцсан ахлах прокурор А.Цэрэнсодномыг нэр дэвшүүлээд байсан юм.

Харин АТГ-ын дарга, дэд даргын хувьд ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Д.Даваа-Очирыг АТГ-ын даргад, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан Ж.Батсайханыг АТГ-ын дэд даргад нэр дэвшүүлээд байсан юм. 

Ерөнхийлөгчийн зүгээс өнгөрөгч оны тавдугаар сард АТГ-ын удирдлагуудыг солих асуудлыг УИХ-д оруулсан бөгөөд Хууль зүйн байнгын хороогоор асуудлыг хэлэлцэж “Хэн нэгний оронд нөхөн томилогдсон бол үлдсэн хугацаанд ажиллана гэсэн хуулийн заалт байхгүй учраас АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй” гэж үзсэн байдаг. Улмаар уг асуудал Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсгээд байгаа ба МАН-ын бүлгээс эрхзүйн хувьд маргаантай асуудлыг УИХ шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хойшлуулах шийдвэр гаргасан байна.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат (103.229.122.84) 2019 оны 03 сарын 25

Атг ын дарга дээр сайн анхаарахгүй бол ман ч хэцүүднэ шүү мэдэж байгаа биздээ авилгач луйварч хулгайч нараар дүүрсэн ман гуай

0  |  0
иргэн(103.57.94.115) 2019 оны 03 сарын 25

Аргагүй томилгоон дээрээ тохирч чадахгүй өөрийн хүнээ тавих гээд

0  |  0
НАМ-ын гишүүн(202.179.31.7) 2019 оны 03 сарын 25

Манай нам арчаагүй байна даа. Зөвхөн дээгүүр байгаа томчууд өөрсдийгөө бодоод жирийн гишүүдээ сайн мартах юм даа. 20 оны сонгуульд ард түмэн бидэнд ямар дүн тавих нь ойлгомжтой боллоо. 60 тэрбум, ЖДҮ-г хувааж идсэн та нарын баялагийг доодчууд бид үүрэхийг хүсэхгүй байна шүү. Хүүк намын дарга таныг их л дэмжлээ. Одоо танд болон намын удирдлагат итгэл алдарч байна. Ардын амьдрал дордож байна. Мах олдохгүй магнаг болж үнэ нь 12000 төгрөг боллоо. Одоо яах ёстой юм бэ

0  |  0
Зочин(202.126.89.177) 2019 оны 03 сарын 25

Үндсэн хуулийн цэц чинь мананд идэгдсэн гээ биздээ.

0  |  0
батхүү(112.72.12.7) 2019 оны 03 сарын 25

Солихгүй бол болохоо байлаа ажил явахгүй байна гээд баысан яаваа эсвэл эгэ засаг ахиад барьцаанд орсон уу

0  |  0
Зочин(66.181.161.24) 2019 оны 03 сарын 25

Одоо болиоч ээ. Ард түмэн ямар тоглоом юм уу. Өчнөөн хүлээж байна шүү дээ

0  |  0
su ah(202.179.27.151) 2019 оны 03 сарын 25

ATG iin dargiig ajillah hugacaanaas hamaarch chuluuluh geed bgaa yum bish shuu dee. Avilgatai holbootoi tom tom gemt hereg gemt hergtnuudiig hamgaalsaar udii hursen bolohoor ni uurchluh geed bgaa yum shuu. Odoo oilgoson uu MAH iin BUlgee Togtohsureen

0  |  0
mie(59.153.113.25) 2019 оны 03 сарын 25

Нөхөн томилгоо биш Томилогдсон өдрөөсөө 6 жил Улстөрчид 4 жил, нөхөн сонгогдвол үлдсэн хугацаа, гэж өөрсөлтэйгөө ижил мушгиж тайлбарлаж бн

0  |  0
Top