Тэр Мерилин Монрог бүтээж чадах уу?

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 25

Куб улсын жүжигчин Ана де Армас алдарт жүжигчин Мерилин Монрогийн дүрийг бүтээхээр болсныг тун саяхан Нэтфликс компани албан ёсоор зарласан билээ.

Жойс Кэрол Оутсын "Blonde" нэртэй зохиолоос сэдэвлэсэн тус киноны зураг авалт энэ зун эхэлнэ. Үзэсгэлэнт шаргал үст, эрчүүдийн зүрхний соронз болсон Норма Жин Бейкерийн тухай кино хийх яриа 2010 оноос гарч эхэлсэн нь ийн биелэлээ олохоор болоод байна.

Киноны гол дүрд тоглох магадлалтай жүжигчдийн жагсаалтыг Жессика Честейн, Наоми Уоттс нар тэргүүлж байсан ч домогт жүжигчний дүр энэ жил 30 хүрч яваа Ана де Армасд оногдлоо. Хэдийгээр нэрд гараагүй ч Латин Америкийн халуухан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг түүнд Мерилин Монро болох боломж олдлоо. Магадгүй түүнд дэлхий нийтэд хайрлагдах цор ганц боломж энэ ч байж мэдэх юм.

Дашрамд сонирхуулахад, киног Эндрю Доминик найруулахаар болсон бөгөөд нэрт жүжигчин Брэд Пит продюреруудын тоонд багтжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top