Ж.Ган-Эрдэнэ: Монгол хэл бичгийн шалгалтад тэнцээгүй бол их дээд сургуульд элсэхгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 26

Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.


-ЕБС-ийн төгсөгчдөөс Монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгууллаа. Хэчнээн сурагч шалгалтад хамрагдсан бэ?

-Энэ жил 18500 гаруй шалгуулагч бүртгүүлснээс улсын хэмжээнд 34 шалгалтын төв дээр 87 хувийн ирцтэйгээр  шалгалт зохион байгууллагдлаа. Энэ удаагийн шалгалт нь дөрвөн үндсэн хэсгээс бүрдсэн. Уншаад ойлгох чадвар, найруулан бичих чадвар, монгол бичиг, зөв бичих чадварыг шалгадаг.

Мөн энэ жил БСШУС-ын тушаалаар Монгол хэл бичгийн босог оноотой болсон. Босгыг 400 оноогоор тогтоосон. Шалгалтын дүн дөрөвдүгээр сарын 1-нд гарна. Хугацаа ингэж шаардагдаж байгаа шалтгаан нь засалтыг гар аргаар явуулна. Шалгалтад эссэ бичлэг, монгол бичгийг кирилл рүү хөрвүүлэх гээд даалгаврууд байгаа учраас даалгаврыг Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) шиг автомат машинаар засах боломжгүй байгаа. Шалгалтын дүнг гаргахад тодорхой хугацаа шаардагдана.

-Монгол хэл бичгийн шалгалт өгч амжаагүй, эсвэл босог оноо даваагүй бол яах вэ?

-Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр дахин шалгалтыг зохион байгуулна. Шалгалтад хүндэтгэх шалтгаанаар орж амжаагүй, эсвэл саяны шалгалтад босго оноондоо хүрээгүй сурагчид дахин шалгалтад орох боломжтой. Тэгэхээр сурагчид дөрөвдүгээр сарын 1-15-ны хооронд заавал бүртгэлд хамрагдаж дахин шалгалтад орох боломжтой болно.

Монгол хэл бичгийн шалгалтад босго оноо даваагүй сурагчид ЭЕШ-д орох эрхгүй болно гэсэн буруу мэдээлэл сурагч, эцэг эхчүүдийн дунд байна. Монгол хэл бичгийн шалгалтад тэнцээгүй бол энэ жилдээ их дээд сургуульд элсэх боломжгүй болно. Түүнээс ЭЕШ-д орох  эрх нь нээлттэй.

Тухайн сурагч ЭЕШ-д энэ жил ороод, дараа жил Монгол хэл бичгийн шалгалтдаа тэнцээд энэ жилийнхээ ЭЕШ-ын оноогоороо их дээд сургуульд орох боломжтой юм. Учир нь ЭЕШ-ын батламж,  Монгол хэл бичгийн шалгалтын дүн 2.6 жилдээ хүчинтэй байдаг.

Монгол хэл бичгийн шалгалтад тэнцээгүй бол энэ жилдээ их дээд сургуульд элсэх боломжгүй болно. Түүнээс ЭЕШ-д орох  эрх нь нээлттэй.

-Монгол хэл бичгийн шалгалтыг зохион байгуулах болсноор ямар үр дүн, ахиц ажиглагдаж байна?

-Энэ шалгалтыг 2015 онд босго оноотой болгоход хүүхэд залуус, багш нар, эцэг эхчүүд нийтээрээ анхааран ханддаг болсон. Энэ ч утгаараа шалгуулагчдын эх зохион найруулах, зөв бичих чадвар жилээс жилд өсч байгаа. Шалгуулагчид монгол бичгээр бичсэн эхийг орчин цагийн хэл рүү хөрвүүлэх чадвар сорьсон даалгавар дээр хамгийн ихээр оноо алддагийг тогтоосон.

-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл эхэлсэн. Хичнээн  сурагч бүртгүүлсэн байгаа бол?

-Энэ жилийн ЭЕШ-ын онлайн бүртгэл хоёрдугаар сарын 14-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 18 цаг хүртэл үргэлжилнэ. Бүртгэлд ойролцоогоор 20 гаран мянган хүүхэд залуус хамрагдана гэсэн урьдчилсан тоотойгоор бэлтгэл ажлаа хангаад явж байна.  Энэ жил ЕБС-ын XII ангийг 17000 орчим хүүхэд төгсөж байна. Өөрөөр  хэлбэл шалгуулагчдын тоо эрс цөөрсөн. Мөн тэдгээр хүүхдүүд маань бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийн сургалтын агуулгыг эзэмшин төгсөж буй анхны төгсөгчид болж байна. Иймд энэ жилийн ЭЕШ-ын сэдэв даалгаврыг “бүрэн дунд боловсролын хөтөлбөрийн агуулга”-д нийцүүлэн боловсруулна. Шалгуулагчид шалгалт өгсөн даруйдаа тухайн хичээлийнхээ анхны оноог, 24 цагийн дотор хэмжээст оноогоо БҮТ-ийн цахим хаягаас мэдэж, их, дээд сургуулийн элсэлтэд хамрагдах боломжтой болж байна. Бид үүнийгээ “Шилэн технологи” гэж нэрлэж байгаа. Ингэснээр шалгуулагчид, иргэд олон нийт төрийн үйлчилгээг нээлттэйгээр, хүртээмжтэйгээ, мэргэшсэн түвшинд хүртэхээс гадна хөдөө орон нутгаас шалгалт өгөхөөр ирэх, их, дээд сургуулийн элсэлтэд хамрагдахаар ирэх үед үүсэх олон хүндрэлүүд хэмнэгдэнэ. 

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд шалгалт өгөх болвол яах ёстой вэ?

-Манай ЭЕШ зохион байгуулах журамд зааснаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн шалгалт өгөхөөр болвол бүртгэлийн хугацаанд БҮТ-д эмчийн магадлагааны бичиг, өргөдлийг ирүүлэх ёстой. Бид иргэний хүсэлт, эмчийн магадлагаанд үндэслэн шалгалтын материал, анги танхим, техник хэрэгслээ бэлдэх юм. Өнгөрсөн жил 30 орчим хөгжлийн бэрхшээлтэй шалгуулагч 100 орчим шалгалт өгөхөөр бүртгүүлж БҮТ-д хандсан.

-ЭЕШ-д шалгуулагчид юун дээр анхаарах вэ?

-ЭЕШ-ын бүртгэл дуусахад сар хүрэхгүй, шалгалт эхлэхэд 3 сарын хугацаа үлдлээ. Элсэн суралцах сургууль, эзэмших мэргэжлээ сайтар судалж, хичээл сонголтоо зөв хийгээсэй, үлдэж байгаа хугацаанд илүү их, эрчимтэй бэлдээсэй гэж хүсч байна. Хэн  илүү хичээнэ,  хэн илүү хөдөлмөрлөнө, түүнийг амжилт хүлээж байдаг.

ЧАНАРЫН СУДЛАГААГААР СУРЛАГЫН АМЖИЛТАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛИЙГ ИЛРҮҮЛНЭ

-Чанарын үнэлгээний судалгааг энэ сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулсан. Чанарын үнэлгээний судалгааны ач холбогдол нь юу вэ?

-Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийг сурлагын амжилтаар дамжуулан үнэлэхийн тулд Чанарын үнэлгээний судалгааг жил бүр түүврийн аргаар зохион байгуулдаг. Энэ жил судалгаанд IX ангийн бүх сурагчдаас анх удаа хөндлөнгийн үнэлгээ зохион байгуулж байна. Мөн III, X ангийн сурагчдаас түүврийн аргаар хамрууллаа. Судалгаанд есдүгээр ангийн 43000 сурагчийг Математик, монгол хэл, физик, англи хэлний хичээлээр судалгаанд хамруулсан байгаа.

Чанарын үнэлгээг хийж өгөөд буцаагаад яамнаас сургууль болгонд тухайн сургуулийнх нь судалгааны тайлан мэдээллийн программ руу орох эрх өгнө. Энэ программаасаа сурагчид юуг мэдэж, алийг нь чадахгүй байгааг мэдэх боломжтой юм.

Мөн чанарын судлагааны хүрээнд, сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлийг илрүүлэхийн тулд сургуулийн удирдлага, багш, эцэг эх, сурагчдаас асуулга авч байна. Энэ судалгааны үр дүнд бид цаашид сургалтын хөтөлбөрөө яаж сайжруулах, сургалтынхаа заах арга зүйг яаж дээшлүүлэх үү гээд үндсэндээ сургалтын чанартаа дүн шинжилгээ хийх боломж бүрдэх юм. Энэ ажлын хүрээнд тухайн орон нутаг, сургууль ямар ч хөрөнгө мөнгө гаргахгүйгээр өөрсдийнхөө сурлагын чанарт хөндлөнгөөс үнэлгээ хийлгэх боломж гарч ирж байгаа юм. Үүнийг орон нутгийн удирдлага, сургууль, багш нар зөвөөр ойлгож, зохион байгуулалтад маш сайн хамтарч ажилласанд баяртай байна. Дүүрэг, аймаг хөндлөнгийн үнэлгээ хийлгэх хүсэлт тавьдаг. Гэтэл маш өндөр өртөгтэй зохион байгуулалт шаардагддаг. Чанарын үнэлгээг хийж өгөөд буцаагаад яамнаас сургууль болгонд тухайн сургуулийнх нь судалгааны тайлан мэдээллийн программ руу орох эрх өгнө. Энэ программаасаа сурагчид юуг мэдэж, алийг нь чадахгүй байгааг мэдэх боломжтой юм. Харин үндэсний түвшинд судалгааны үр дүнгээс багш нарын заах арга, хичээлийн хөтөлбөр зэрэг дээр юуг анхаарах уу гэдэг оношлогоо гарч ирнэ. Гол судалгааны бодит үр дүн нь энэ юм.

-ЭЕШ-ын дүнг мөн нэгдсэн статистикийн программд оруулдаг уу?

-Тийм. ЭЕШ-ыг аваад, дүнг нь гаргаад, сурагчид авсан оноогоороо их дээд сургуульд ороод болчихдог зүйл биш юм. ЭЕШ-ын тайланг мэргэжлийн байгууллагын хэмжээнд, ЕБС-д хүртэл зориулж Статистикийн тайлангийн программ боловсруулсан. Статистикийн тайлангийн программын тусламжтайгаар улсын хэмжээнд ямар ч аймаг, дүүрэг, сум, хорооны ЕБС-ийн аль ч анги, бүлгийн хүүхдүүдийн ЭЕШ-ын даалгаврын үзүүлэлт, ямар хэмжээнд гүйцэтгэсэн, юун дээр яагаад алдаад байгааг нь мэдэх боломжтой болсон. Энэ маань эрүүл мэндийн салбартай зүйрлэвэл боловсролын салбарт MRI нэвтэрч байна гэж ойлгож болно. Өмнө нь бол бид, сурагчид ямар даалгаврыг хийж чадаж байгаа, чадахгүй байгааг ерөнхий байдлаар л хэлдэг байсан. Тэгвэл энэ систем нэвтэрснээр яг аль даалгаврыг ямар учраас хийж чадахгүй байна гэдгийг мэдэх боломжтой.

Хийж чадах боломжтой даалгаврыг хүүхдүүд бодож чадаагүй хоёр асуудал байж болно. Нэгдүгээрт, багшийн арга барилаас хамаарч болно. Тэгвэл багшийн арга барилыг өөрчлөх шаардлагатай болж таарна. Хоёрдугаарт, сурах бичигтэй холбоотой байж болно. Сурах бичгийг сайжруулах ёстой болох нь. Энэ мэтчилэн сурагчдыг аль хичээл дээр ямар үзүүлэлттэй байгаас нь хамаарч учир шалтгааныг тогтооно гэсэн үг юм. Энэ тохиолдолд цаашид багшийн заах арга, ур чадварт анхаарах, сурах бичгийн чанарт анхаарах гээд бодлого тодорхойлогчдод одоо нарийн судалгаа мэдээлэл ирэх боломжтой болж байгаа юм.

Статистикийн тайлангийн программыг ашиглаад багш нар маань цааш цаашдаа сурагчдынхаа хичээлийг заахдаа юун дээр анхаарах, шинжлэх ухааны үндэслэлтэй заах боломж бүрдэж байна.

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.46) 2019 оны 03 сарын 26

Гүй ер нь их дээд сургуульд орж яах юм бэ? Тэр дипломтой дипломгүй дарга эмч багш нарын хүүхдүүд л тэр ажлын байрыг чинь дүүргэх юм чинь. Тэдэнтэй өрсөлдөх ч хэрэггүй. Тэд л улс орноо эцсийн дүнд удирдсаар дампууруулах хувьтай. Тэд л хувааж идээд дуусгадаг биз дээ? Худлаа гэвэл хар л даа. Ядарсан иргэдийн хүүхдүүдэд цор ганц сонголт бол мэргэжлийн сургууль л байна. МСҮТ гэдэг болсымуу даа. Тэр л ганц зөв зам. Бараг үнэгүй ч байх шүү. Бүр тэтгэмж хүртэл өгдөг болсон байх. Бидний ядарсан иргэд 4 жилд 15 сая төгрөгөөр томчуудын сургуульд хөрөнгө оруулаад, шалдан диплом сугавчилж эцэст нь лангууны

0  |  0
Зочин(66.181.185.210) 2019 оны 03 сарын 26

МОНГОЛ БИЧИГ САЙН МЭДЭХГҮЙГЭЭС БОЛООД ОЛОН САЙХАН АВЬЯАСТАЙ ЧАДАЛТАЙ ХҮҮХЭД СУРГУУЛЬД ОРЖ БАЙГАЛИЙН ЧИГЛЭЛИЙН МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦАХ БОЛОМЖГҮЙ БОЛОХЫГ ХЭН ХАРИУЦАХ ВЭ. ЭНЭ БОЛ ЗАВХРУУЛГА ШИГ Л ХАРАГДААД БАЙНА.ТУУЛШИРНА ТУУЛШИРНА ГЭХЭД БАС ХЭМЖЭЭ ГЭЖ БАЙХ ЁСТОЙ

0  |  0
Хэнчбиш(203.91.115.54) 2019 оны 03 сарын 26

УИХ. аймаг нийслэлийн хуралд нэр дэвшигчидээс яг энэ тестээр монголл хэлний шалгалд аваад 400 оноо авч чадахгүй бол сонгуулийн байгууллага бүртгэхгүй байхаар жуурамлах нь зүйтээйддээ 12-р ангийн хүзхдээс доор байж төр барина гэж юу байх вэ?ичих булчтрхайтай байх хээрэггтэй шүү

0  |  0
S(202.179.24.163) 2019 оны 03 сарын 26

ENE 1 ZAVAARSAN YUMNI OROND FISIC HIMI TOORUUGAA ILUU TSAG GARGASAN NI DEER YUM SHIG NEEH L IH SURHII BICHSEN ZURSAN HUMUUS

0  |  0
S(202.179.24.163) 2019 оны 03 сарын 26

ENE 1 ZAVAARSAN YUMNI OROND FISIC HIMI TOORUUGAA ILUU TSAGGARGASAN NI DEER YUM SHIG NEEH L IH SURHII BICHSEN ZURSAN HUMUUS

0  |  0
A(202.179.24.163) 2019 оны 03 сарын 26

ENE UURUU TER UIGAR BICHIGEE MEDDEG YUM BAIHDAA

0  |  0
Top