“Монгол Улс 4 жилд 2.9 тэрбум ам.долларын өр төлнө”

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 26

Монголын гадаад өрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас тодрууллаа.

Тэрбээр “2021 онд бид “Мазаалай” бондын 500 сая ам.долларын үндсэн төлбөрийг төлөх ёстой. 2022 онд “Чингис” бондын 1 тэрбум ам.долларыг, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая ам.долларын үндсэн төлбөр, 2024 онд мөн 600 сая ам.долларын бондын өр төлбөр төлөх ёстой. Ингээд нэмээд бодохоор Монгол Улс 4 жилийн хугацаанд 2.9 тэрбум ам.долларын өр төлнө. Хэрэв 4 жилийн хугацаанд жилд 2.9 тэрбум ам.долларын төлбөрийг 10 жилийн хугацаанд шилжүүлчихвэл жилд 290 сая ам.доллар төлнө гэсэн үг. Ингэж хугацааг сунгах чиглэлээр Сангийн яам тодорхой ажлыг хийж байна. Бид тухай бүрт нь Засгийн газарт танилцуулж, УИХ-аас зөвшөөрөл авч хийнэ. Сангийн яам өрийн асуудлыг эдийн засагт дарамт учруулахгүйгээр шийдэх чиглэлээр анхаарч ажиллаж байна” гэсэн тайлбар өгсөн юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сө(119.40.98.162) 2019 оны 03 сарын 26

жилд 4-5 их наядаар өр төлөөд байна гэж шоудаад байсан чинь нөгөө өр нь хэвээрээ байгаа юм шив дээ т

0  |  0
Зочин(103.26.194.222) 2019 оны 03 сарын 26

Ч. Хүрэлбаатарын төрсөн ах дүүстэйгээ бүлэглэн луйвардаж авсан Хотгор шанагын уурхайг ч бас төр мэдэлдээ буцааж авах ёстой.

0  |  0
Top