“Жагаасанрайс” ХХК-ийн мах махан бүтээгдэхүүний үйлдвэрт шалгалт хийлээ

2019 оны 03 сарын 26

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 2019 оны төлөвлөгөөт 02-01/79 дугаартай удирдамжийн дагуу Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд үйл ажиллагаа явуулж буй “Жагаасанрайс” ХХК-ийн мах махан бүтээгдэхүүний үйлдвэрт шалгалт хийлээ. Шалгалтаар байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй ажиллаж байсан зөрчлийг илрүүлж Зөрчлийн тухай хуулийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дах заалтаар торгуулийн арга хэмжээ авч, улсын байцаагчийн хамтарсан албан шаардлага хүргүүлж ажиллалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top