ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 27

Өнөөдөр 2019.03.27. Монгол эх оронд маань нар 06 цаг 41 минутад мандлаа.

Улаанбаатар хотод -2 градус, багавтар үүлтэй. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай. Таны өнөөдрийн ажилд амжилт хүсье.

Өнөөдөр Олон улсын театрын өдөр тохиож байна. Мөн Олон улсын вискиний өдөр. Дэлхийн нөгөө бөөрөнд Мьянмарт Зэвсэгт хүчний өдөр, Анголад Ялалтын баяр, ОХУ-д Оросын үндэсний гвардын дайчдын өдөр, Японд Сакура цэцэглэх баярын өдөр тохиож байна.

Өнөөдөр Америкийн алдарт найруулагч Квентин Тарантино, АНУ-ын бүх цаг үеийн шилдэг 100 дуучны нэг Мерайя Кери, Германы алдарт хаалгач Мануэл Нойер, дуучин, жүжигчин Ферги, Испанийн хөлбөмбөгч Марк Муниеса нарын төрсөн өдөр.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон чухал үйл явдлуудаас дурдвал, 1993 оны энэ өдөр БНХАУ-ын даргын суудалд Жианг Земин суужээ. Мөн Италийн Христийн ардчилсан намын тэргүүн, экс сайд Жиулио Андреоттиг Палермо хотын шүүх мафитай холбоотой байсан гэж үзжээ. 1998 оны энэ өдөр АНУ-ын Хүнс болон эмийн хяналтын хороо бэлгийн сулралтай эрчүүдийг виагра эм уухыг хүлээн зөвшөөрсөн байна.

Тэгвэл 2002 оны энэ өдөр Израилийн Христийн шашны баярын үеэр Нетаня хотод Палестины амиа золиослогч этгээд бөмбөг дэлбэлж, 29 хүн амиа алджээ. 2009 оны энэ өдөр Индонезийн “Ситу Гинтунг” нэртэй далан нурж, улмаар хиймэл нуур хот руу орсноор 99 хүн амиа алдав.

Онцлон тэмдэглэхэд, өнөөдөр мэлхийн ордныхон эрүүл мэнддээ анхаарч, өөртөө хэт ачаалал авах хэрэггүй. Тэгвэл арслангийн ордныхон баяр баясгалангаар дүүрэн байна. Харин хумхынхан өнөөдөр уур цухлаа барьж, тэвчээртэй бай гэж өрнийн зурхайд буужээ.

Өнөөдөр үс засуулбал идээ ундаа элбэг олдоно. Хонь, туулай жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтэй хүмүүс аливаад хянамгай байгаарай. Энэ өдөр эмнэлэгт хандах, байшин барилга сэргээх, багшид шавь ороход сайн. Харин газар ухах, худаг гаргах, нохой худалдаж авах зэргийг түр хойшлуул. Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн хойш мөр гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top