ТРЭНД: Аз жаргалын өнгө

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 26

Загварын ертөнц цагаар биш минутаар хувьсан өөрчлөгдөж байна. Үсээ засуулчихаад гоо сайхны салоноос өөртөө тун итгэлтэйгээр гарч ирэхэд, өөр нэгэн засалт мода болон дэлгэрдэг. Үүнийг л загварын ертөнц гээд байгаа юм шүү дээ.

Энэ хавар буюу яг одоо шар, саарал, бор, бор шаргал зэрэг саармаг өнгө загварын ертөнцөд ноёлож байна. Эдгээр өнгөнүүдээс манай сайт шар өнгийг онцолж байна. Учир нь шар өнгийг дангаар нь загварын экспертүүд 2018 оны трэнд өнгө хэмээн зарлаж байсан билээ. Түүний араас холливууд, к-поп, азийн алдартнууд шар өнгөөр биеэ ёстой л гоёх шиг болсон. Зарим хүмүүс шар өнгөнд тийм ч дуртай биш. Мэдээж хуучинсаг, өөрчлөлт, шинэчлэлтээс айдаг, хэвийн, тогтсон зүйлээсээ хагацаж чаддаггүй хүмүүс шар өнгийг хэзээ ч сонгохгүй л дээ. Зоригтой, шийдэмгий бүсгүйчүүдийн хувьд шар өнгө бол төгс сонголт.

Хүмүүс яагаад шар өнгөнд татагддаг вэ.

Олон улсын сэтгэл судлаач эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Тодруулбал, шар өнгөнд дуртай, шар өнгөнд татагддаг хүмүүсээс яагаад гэж асуухад, аз жаргалтай болгодог, баяр баясал мэдрүүлдэг, сэтгэл тайвшруулдаг хэмээн хариулжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top