Озэки Такакэйшёо Самурайн замаар замнана

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 27

Японы Сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн хурал Осака хотноо өнөөдөр өглөө боллоо. Хурлаар 5-р сарын 12-нд Токиод эхлэх Зуны тэмцээний банцүкэг хэлэлцлээ.

Мөн өнгөрсөн Хаврын тэмцээнд 10 давж, озэки цолны болзол биелүүлсэн сэкивакэ Такакэйшёод озэки цол олгохыг санал нэгтэй дэмжсэн байна.

Сүмо бөхийн холбооноос озэки цол олгох шийдвэрээ тусгай элч илгээж мэдэгддэг журамтай. Энэ удаад Нишиива, Дэваноүми хоёр ояката очиж, Чиганоүра ояката, окамисан болон Такакэйшёо нарт албан ёсоор мэдэгдлээ.

Такакэйшёо “Бүшидо сэтгэл зүрхээ марталгүй сүмо бөхдөө анхааран, хичээн зүтгэх болно” гэж хэлэн, озэки цолоо хүлээн авлаа.  

Бүшидо нь Бүши-самурай, до-зам мөр буюу самурайн зам мөр гэсэн утгатай япон үг юм.

Мэргэжлийн сүмод ороод 28 башё барилдаад озэки болсон нь түүхэнд 6-д бичигдэх хурдан дэвшсэн амжилт бөгөөд 22 нас 7 сартай шинэ озэки түүхэнд 9-д тэмдэглэгдэх залуу арслан болжээ.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.9.42.152) 2019 оны 03 сарын 30

Энэ бүтэхгүй ээ, жил бололгүй цолоо алдана. Удахгүй бусад бөхчүүд энэнтэй яаж барилдах аргаа олчихно, угаасаа олж эхлээд сая 10 л давсан. Тэгээд 8, дараа нь 7 давдаг болно доо.

0  |  0
Mongol(211.36.135.165) 2019 оны 03 сарын 29

Iim davjaa balai avargatai bolvol sumo uzeed yah vee ene hol yavahgui ozeki l bolvol ih yum enenees iluu saihan japan zaluuchuud baihad ene bol butehguiee

1  |  1
Ганболд(59.153.114.55) 2019 оны 04 сарын 03

Аварга болоорой

1  |  1
Зочин(59.153.114.55) 2019 оны 04 сарын 03

Аварга болоорой

1  |  0
Зочин(66.181.176.68) 2019 оны 03 сарын 29

Сонирхолтой ёс заншилтай шүү, гарт нь загас бариулаад л цолыг нь аваачаад өгчихдөг, манайхаар бол хонь хөтлүүлж байгаад л цолыг дуудаж начин заан арслан гээд л ккк гайхмаар

1  |  0
зочин(66.181.160.40) 2019 оны 03 сарын 27

Самуурайн зам нь дардан сайхан байж ёкозүна болоорой.Сэтгэл чанга биеэ эрүүл амжилт арвин байг Такахано аварга шиг болоорой. Амжилт хүсье.

3  |  0
Top