АНУ-д “Boeing 737 MAX 8” онгоц ослын буулт хийжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 27

Америкийн “Southwest Airlines” агаарын тээврийн компанийн “Boeing 737 MAX 8” онгоц өчигдөр орой ослын буулт хийжээ. Онгоцонд доголдол гарч, нисэх буудал руу буцах шаардлагатай болсон байна. “Fox News”-ийн мэдээлснээр онгоц Орландо хотоос Калифорниа руу хөөрсөн байжээ.

“Boeing 737 MAX 8” загварын онгоц таван сарын зайтай хоёр удаа сүйрч, 300 гаруй хүний амь насыг авч одсон билээ. Энэ загварын онгоц ийнхүү дахин асуудал дагуулаад байна. Америкийн “Boeing 737 MAX 8” онгоцонд хоёр нисгэгч болон хоёр зорчигч байжээ. Сүүлд болсон хоёр сүйрлийн дараа АНУ “Boeing 737 Max 8” онгоцуудаар нислэг үйлдэхийг хориглосон учир онгоцуудаа Викторвелл хотод түр хугацаанд байршуулахаар зөөж байсан аж. Онгоц хөөрөөд удалгүй нисгэгч нар хоёр хөдөлгүүрийн нэгд нь доголдол гарч байгааг мэдэгджээ. Сүүлд осолдсон хоёр “Boeing 737 MAX 8” онгоц хоёулаа хөөрөөд удалгүй сүйрсэн юм.

АНУ-ын Холбооны нисэхийн ерөнхий газар өчигдөр болсон асуудлыг шалгах тусгай баг томилсон байна.

Улс орнууд “Boeing 737 MAX 8” онгоцоор нислэг үйлдэхээ зогсоогоод байгаа билээ. Энэ сарын 10-нд Этиопт осолдсон “Boeing 737 MAX 8” онгоцны сүйрлийн шалтгааныг тодруулах ажил үргэлжилж байгаа юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Matilda(156.0.213.2) 2019 оны 05 сарын 07

Зээлийн санал болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Бид ядуучуудыг дэмжиж, тэмцэж байна Ядуурал бид богино, дунд, урт хугацаанд зээл олгодог. хугацаа. Санхүүгийн асуудалтай байгаа, та банкны хоригдож байгаа, Хэрэв та төслөө санхүүжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй бол, Ипотекийн зээл. Бид хамгийн их хурдтай, найдвартай, хувь хүн, худалдаачдад жилд 2% -ийн зээл олгодог. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. matildalecoustre@gmail.com Whatsapp: 22 780 147 359

0  |  0
Top