ГОВЬСҮМБЭР: Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн зөвлөгөөн боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 27

Монгол Улсын Ерөнхий сайдаар ахлуулсан Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар тогтоолоор батлагдсан "Хүүхэд хамгааллын бодлого"-ын бичиг баримтын хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд “Хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдийн аймгийн анхдугаар зөвлөгөөн”-ийг Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн олон улсын байгууллага хамтран 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр зохион байгууллаа. Зөвлөгөөнд Говьсүмбэр аймгийн Төрийн захиргааны болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл, Эцэг эхийн зөвлөлийн төлөөлөл, Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагууддын үүрэг хүлээгчдын төлөөлөлүүдээс бүрдсэн 250 гаруй хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчид ороцлоо.

Зөвлөгөөнийг нээж Аймгийн засаг дарга өгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Г.Батсуурь үүрэг хүлээгчдэд хандаж үг хэллээ.

Салбарын удирлагууд чиглэл чиглэлээр илтгэлүүдээ танилцууллаа.  Хүүхдийн оролцоо, эрх хамгааллийн өнөөгийн нөхцөл байдал, тэдний оролцоог хангах чиглэлээрх бодлого, хэрэгжилт, цаашдын зорилт сэдвээр ГБХЗХГ-ын дарга Ц.Оюунбилэг, Хүүхдийн эрхийг ханган хэрэгжүүлэхэд үүрэг хүлээгчдийн хариуцлага сэдвээр "Good Neighbours" ОУБ-ын зөвлөх, доктор Х.Баавгай, Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал сэдвээр БСУГ-ын дарга А.Зургаанжин, Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа, анхаарах асуудлууд /Хүүхэдтэй холбоотой цахим болон цахим бус зөрчил, гэмт хэрэг, шалтгаан нөхцөл/ сэдвээр АЦХ-ийн дарга Дэд хурандаа Х.Бат-Очир, Эрүүл мэндийн үйлчилгээн дэх хүүхэд хамгаалал, өсвөр үеийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, анхаарах асуудлууд сэвдээр ЭМГ-ын дарга О.Мөнх-Од нар илтгэл, мэдээлэл танилцууллаа.

Мөн Хүүхдийн эрхийг хэрхэн хангах, хамгаалах асуудлаарх хэлэлцүүлгийг үүрэг хүлээгчдын дунд санал, асуулт хариулт байдлаар явууллаа. 

Зөвлөгөөний төгсгөлд Аймгийн хүүхэд хамгааллын бодлогын баримт бичгийг аж ахуй нэгж байгууллагын дарга нарт гардуулж хэрэгжилтийг ханган ажиллах үүрэг өгч зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг үүрэг хүлээгчдэд танилцууллаа. 

ГБХЗХГазар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top