СЭЛЭНГЭ: Хашаандаа гаргасан худгийн усыг ундны зориулалтаар хэрэглэхгүй байхыг зөвлөв

2019 оны 03 сарын 28

“Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Итгэмжлэгдсэн лаборатори Сүхбаатар сумын гэр хорооллын хашаандаа худагтай 20 айл өрх, нийтийн орон сууцны 20 айл өрхөөс нийт 80 дээж авч хими, нян судлалын шинжилгээг үнэ төлбөргүй хийжээ.

Химийн шинжилгээгээр хашаандаа худагтай айл өрхийн худгаас авсан дээжийн 90 хувьд хатуулаг, төмөр, аммони зөвшөөрөгдөх хэмжээнээс их, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байна. Харин нян судлалын шинжилгээгээр хашаандаа худагтай айл өрхийн худгаас авсан дээжийн 30 хувь нь нянгийн бохирдолтой, гэдэсний савханцар бактериар бохирлогдсон гэсэн үзүүлэлттэй гарчээ.

Шинжилгээний хариуг айл өрх бүрт хүлээлгэн өгсөн бөгөөд гэр хорооллын өнгөн хөрсний худгийн усыг хоол унданд хэрэглэхгүй байх зөвхөн ахуйн зориулалтаар хэрэглэхийг зөвлөж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top