С.Зоригийн хэргээр хэлмэгдсэн Д.Энхбат агсанд хорт тариа тарьж, бууны бөгсөөр балбаж, цаазаар авна гэж ЭРҮҮДЭН ШҮҮЖ байжээ

2019 оны 03 сарын 28

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэх хэргээр бүх шатны шүүхээс ял авсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийг  УИХ-ын гишүүд өчигдөр /2019.03.27/ үзлээ. Үзээд ардчилсан нийгэмд байж боломгүй зүйл болж гэж бүгд уулга алдлаа. Уг нь тэднийг ЭРҮҮДЭН ШҮҮЖ байна гэх мэдээлэл 2016 онд анх дэлгэгдэж байсныг сануулах нь зөв байх. Б.Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаяр энэ талаар хэлэхдээ “Нөхрийг маань үнэнээ  хэлэхээр нь тог цохиулдаг аппаратанд суулгасан байсан. Тэгсэн ингэсэн гэж хэл гэж тулгадаг. Би тийм юм хийгээгүй гэхээр нь тогны хүчдэлээ нэмдэг байсан гэсэн. Хийгээгүй хэргийг хийсэн болгох гэж ингэж байгаа юм чинь, тэнд бидний  нүднээс далд хичнээн ямар аймшигтай дарамталж байгааг бид мэдэхгүй шүү дээ” хэмээн ярьсан байдаг. Тэгвэл эрүүдэн шүүсэн бичлэгийг үзсэн гишүүдийн мэдээллээр бол зүй бус дарамтууд үзүүлж байсан нь ил боллоо.  

Дашрамд тодотгоход, Монголд эрүү шүүлтийн ноцтой хэлбэрүүд байдаг гэдэг нь ил болсон зүйл л дээ. Манай улс НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хүний эрхийн конвенцид 2000 онд нэгдэж орсон бөгөөд 2005 онд Хүний эрхийн үндэсний комисс Монгол Улсад эрүү шүүлт байгаа гэдэг асуудлыг үндэсний хэмжээнд нээлттэй авч үзэж, хяналт шалгалт хийсэн байдаг. Улмаар УИХ-аар хоёр өдөр хэлэлцүүлж гаргасан тогтоолд Монгол Улсад эрүү шүүлт байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн удаатай. Уг нь хүлээн зөвшөөрсний дараагаар түүнийг арилгах талаар арга хэмжээ авах ёстой ч, тэгээгүй гэдэг нь өнөөдрийн үйл явцаар бүрэн баталгаажиж байна.

Ер нь бол С.Зориг агсны амийг хөнөөсөн этгээдүүдийн эрэлд хатсан хуулийнхан өмнөх олон жилүүдэд хэд хэдэн хүнийг хорьж, шалгахдаа эрүү шүүлт тулгаж, бие махбодийн болон сэтгэл санааны зовлон учруулж байсан баримтууд бий. Тэр болгоны цаана С.Зориг агсны амийг хөнөөсөн  хэргийг илрүүлнэ гэсэн улс төрчдийн амлалтууд болоод хэргийн учгийг өөр тийш эргүүлэх ашиг сонирхолтой нөхдүүдийн бодлого дагаж байсныг үгүйсгэх аргагүй. Зүй бус хэрэг явдлуудын  ноцтой тод жишээ бол С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт Д.Энхбат агсныг хил дамнуулан хулгайлж авчирсан хэрэг юм. Түүнийг хулгайлж авчран эрүүдэн шүүсэн ч, С.Зоригийн аллагыг үйлдсэн этгээд болгож чадаагүй учраас Улсын нууц задруулсан гэх хэргээр ялтан болгосон гэж өмгөөлөгч нь мэдэгдэж байсан билээ. 

Д.Энхбат агсны асуудалтай холбоотойгоор НҮБ-ын Хүний Эрхийн Дээд комиссарын газраас Манфрэд Новак гэж хуульчийг Монгол руу илгээсэн байдаг. Манфрэд Новак бол Босниа Херцеговинад болсон хүний эрхийг хөсөрдүүлсэн хэргийг шүүсэн багийн орлогч даргаар нь ажиллаж байсан хуульч бөгөөд Гуантанамо дахь шоронд хоригдогсдыг эрүүдэн шүүж байсныг шалган илтгэсэн гэхчлэн анхаарал татсан олон хэрэг, асуудал дээр ажилласан туршлагатай хуульч гэдгийг тухайд үед манай хэвлэлүүд  бичиж л байсан. М. Новак манай улсад ирээд ёстой уулзаагүй хүнгүй шахам байдаг.

Ерөнхийлөгч Н.Багабанди, яамдын дээд албан тушаалтнууд, прокурор, шүүх, цагдаагийн удирдлагууд, хүний эрхийн газрын ажилтнууд, УИХ-ын гишүүд, өмгөөлөгчид, гадаад улсуудын элчин сайдууд, олон улсын байгууллагуудын удирдлагууд, Амгалан дахь жирийн дэглэмтэй 421-р хорих анги, Урьдчилан хорих төв буюу Ганц худаг, 413-р хорих анги буюу Зүүнхараагийн шорон, чанга дэглэмт 405-р хорих анги буюу Тахир Соёот зэрэг газруудтай биечлэн танилцаж Д.Энхбат болон бусад хоригдол, хорих ангийн ажилтнуудаас мэдээлэл авсан байдаг.

Тэгснийхээ дараа тусгай илтгэгчийн хувиар тайлан илтгэл гаргасан ба түүнд нь анхаарал татсан мэдээлэл бий.

Д.Энхбат агсныг олон цагаар сандал дээр суулгах, буугаар элгэн тус газар нь балбах, хуурамчаар цаазаар авах зэрэг арга байдлаар тарчлааж байжээ...

Манфрэд Новакийн илтгэлд ингэж өгүүлсэн байдаг. Тодруулбал:  “...2003 оны тавдугаар сарын 15-ны орчимд Франц улсаас орогнол хүсээд байсан Д.Энхбатыг Парисын нэгэн рестораны өмнө ТЕГ-ын хэсэг ажилтан барьж зодоод, элчингийн машинд суулгаж, Бельги дэх Элчин сайдын яамаар дамжуулан у Герман улсын ЭСЯ-ны байранд хүргэсэн байна. ЭСЯ-нд нэг хонуулахдаа ТЕГ-ын ажилтнууд түүнийг эрүүдэн шүүж, тарчилган зовоосон бөгөөд маргааш нь дугуйт тэргэнд суулган МИАТ-ийн онгоцоор тавдугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар  руу авч одсон байна. Монгол Улсын хилээр нэвтрэн орсон тэмдэглэгээ хийгдээгүй бөгөөд хотын гаднах нууц байранд хорьжээ. Ардчиллын удирдагч, тухайн үедээ Дэд бүтцийн сайд асан С.Зоригийн аллагад түүнийг ял тулган эрүүдсэн хэдий ч хэргээ хүлээгээгүй байна. Тавдугаар сарын 24-нд түүнийг “ТЕГ-ын мэдээлэгч” гэж бүртгэнгүүтээ 5 сарын 25-нд хилээр нэвтрэн орсон мэтээр цагдаагийн газраар бүртгүүлжээ. Олон цагаар сандал дээр суулгах, буугаар элгэн тус газар нь балбах, хуурамчаар цаазаар авах зэрэг арга байдлаар тарчлааж байжээ...

...2005 оны зургадугаар сарын 7-нд тусгай илтгэгч Зүүн хараагийн 0413 дугаар чанга дэглэмтэй хориход төрийн нууц задруулсан хэрэгт 3 жилийн ял эдэлж буй Д.Энхбаттай уулзсан. Хүний амийг санаатайгаар хороосон хэргийг угаас худал байсан нь тодорхой тул тул хэрэгсэхгүй болгожээ. Уулзалтын үеэр хөндлөнгийн эмчийн үзлэгт оруулахад амьсгал нь хүнд, шээс нь цустай, чичрэх зэрэг шинж тэмдэг нь биеийн байдал тааруухан болохыг илтгэж байна. Иймд яаралтай эмнэлгийн тусламж шаардлагатай байна. Зайсан дахь хорих эмнэлэгт шилжсэн хэдий ч дорвитой эмчилгээ авалгүй эрс муудаж буй эрүүл мэндийн байдлыг эс харгалзан буцаасан байв.” гэхчлэн өгүүлсэн байдаг.

НҮБ-ын тусгай илтгэгчийн энэхүү мэдээлэл бол С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг илрүүлэхийн тулд манай хуулийнхан эрүүл шүүлт хэрэглэж байсныг нотлох өнгөрсний тод баримт.

Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн баримтууд бол ҮРГЭЛЖЛЭЛ болж харагдаж байгаа юм.


“БАТЫН ХУРЦ НЬ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙХ ҮЕДЭЭ ААВД МААНЬ ДЭНДҮҮ ХАРГИС ХЭРЦГИЙ ХАНДАЖ, ТАМЛАН ТАРЧЛААЖ, ЭРҮҮДЭН ШҮҮЖ БАЙСНЫГ ААВ МИНЬ ЯРЬЖ БАЙСАН”

УИХ-ын чуулган дээр Б.Содномдаржаа нарыг хэлмэгдүүлсэн асуудлыг ярилцах үеэр О.Баасанхүү гишүүн Дамирангийн Энхбат гэж хүнийг хэлмэгдүүлсэнтэй холбоотой хэргийг сэргээх үү? гэдэг асуултыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан тавьсан. Харин Ерөнхийлөгч энэ талаар “Мэдэхгүй байна” гэдэг хариултыг одоогоор өгөөд байгаа юм.

Уг нь Д.Энхбат агсны хүүхдүүд хэн эцгийг нь хэлмэгдүүлэх тушаал өгснийг тодруулан, дэлхий нийтэд зарлахыг хүссэн ӨРГӨДӨЛ гаргаж байсан билээ.

2003 онд Д.Энхбат агсныг хулгайлж авчирсан үйлдлийнхээ улмаас Англид баривчлагдсан Батын Хурцад холбогдох хэрэг явдал хэн хүний анхаарлыг татаж байсан тэр үед Д.Энхбат агсны хүү Э.Золбоо ХБНГУ-ын Прокурорын дэргэдэх Өмгөөлөгчдийн холбоонд өргөдөл гаргасан байдаг.  Профессор Monika Harms-д хэмээн хаягласан өргөдлийн агуулга нь “Германы иргэн Дамирангийн Энхбатын хэргийн талаар туслалцаа авах тухай” байсан.

Б.Хурцыг  Лондоноос Берлин рүү шилжүүлэх хүртэлх нэг жилийн хугацаанд өрнөж буй үйл явцын учиг нь Монголд байгаа гэдгийг уг өргөдөлд өгүүлсэн байдаг. Өргөдөлтэй Монгол улсын эрх баригчдад илгээсэн гомдол нэхсэн өргөдлийг хавсарган илгээсэн байдаг.

Сануулахад, 2010 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Герман улсын иргэн Энхбатын Золбоо, Энхбатын Золбообаяр нар  Монгол Улсын Засгийн Газрын тэргүүн эрхэм Ерөнхий сайд, Засгийн газрын нийт гишүүдэд,  Монгол Үлсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржид хандсан хүсэлтээ  шуудангаар илгээсэн ч албан ёсны  хариу аваагүй байдаг.

 Тэд арванхоёрдугаар сарын 17-нд Монгол руу илгээсэн захидлынхаа нэг хувийг 2011 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Германы  Берлин хотоос Монгол руу, холбогдох газар луу  илгээж байжээ.

Мөн Д.Энхбат агсны хүүхдүүд 2011 оны  дөрөвдүгээр сарын 23-ны өдөр  Эцгийнхээ нэр төрийг  сэргээлгүүлж, амь насыг нэхэмжлэх өргөдөл гаргаж байв. Монгол Улсын Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж, Хууль зүйн яамны сайд  Ц.Нямдорж, Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав танаа хэмээн хаягласан өргөдөл  Эцгийнхээ нэр төрийг  сэргээлгүүлж амь насыг нэхэмжлэх тухай байсан юм.

Тэд өргөдөлдөө “Бидний аав хийгээгүй хэргийнхээ төлөө гүтгэгдэж, амь насаа алдсан болохоор эцгийн минь нэр төрийг нэн даруй сэргээж өгөх асуудлыг олон улсын хүний эрхийг хамгаалах хууль зүйн үндэслэлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлэгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий Прокурор Д.Дорлигжав, Хууль зүйн  сайд Н.Нямдорж нараас шаардаж байна. Мөн түүнчлэн хүчний байгууллагын ажилтнуудад тушаал өгч, хууль бус хэрэг үйлдүүлсэн эрхэм албан тушаалтнуудыг шалган тогтоож тэднээс сэтгэл санааны хохирол  болон, эцгийнхээ амь насыг 3 сая евротой дүйцүүлэн   нөхөн төлбөр олгохыг албан ёсоор нэхэмжилж байна” гэсэн байв.

Д.Энхбат агсны хүүхдүүд 2011 оны есдүгээр сарын 15-ны өдөр Берлиний талд гаргасан өргөдлийг Герман болон Монгол хэл дээр бүрэн эхээр нь хүргэе.

Герман хэл дээр бичсэн өргөдөл
 

Der Generalbundesanwalt beim Bundesgerichtshof

Professor Monika Harms

BrauerstraЯe 30

76135 Karlsruhe

Zolboo Enkhbat

Tharandter Str. 5     10717 Berlin

Berlin, den 15. September 2011

Betreff: Aufklдrung des Falles ENKHBAT DAMIRAN                

Sehr geehrte Frau Generalbundesanwдltin,

hiermit bitte ich Zolboo Enkhbat (deutscher Staatsbьrger) Sie um Unterstьtzung bei der Aufklдrung bezьglich der Angelegenheiten meines getцteten Vaters Enkhbat Damiran.

Der mongolische Staatsbьrger und der Chef des mongolischen National Sicherheitsrates Herr Bat Khurts (zur Tatzeit Mitarbeiter des mongolischen Geheimdienstes) hat mit seinen drei Geheimagenten-Kollegen bzw.  Komplizen namens Herr Siizkhuu, Hr. Bat-Erdene und Hr. Erdenebat meinen Vater Enkhbat Damiran in Frankreich entfьhrt  und ьber Belgien und der Bundesrepublik Deutschland am 18.Mai 2003 in die Mongolei illegal mit der mongolischen Fluggesellschaft namens MIAT ausgeflogen. Er und seine Komplizen haben jegliche deutsche wie internationale Gesetze missachtet und haben mein Vater verfolgt  unter Drogen gesetzt, verschleppt, gefoltert und all das fьhrte letztendlich zu seinem Tod. Er starb an den Folgen jener Torturen.

Dank unseres souverдnen Staates, die einen internationalen Haftbefehl erlassen hatte, konnte im September 2010 Herr B. Khurts auf dem Londoner Flughafen Heathrow durch die Scotland Yard verhaftet werden und schlieЯlich wurde er nach Deutschland ausgeliefert. Durch die neutrale, dennoch ehrliche, aber vor allem der Gerechtigkeit wie Wahrheit jagende  Haltung des Bundesgerichtshofs bin ich, mein Bruder Zolboobayar Enkhbat und meine Familie fest davon ьberzeugt, dass Herr B. Khurts fьr diese Tat angemessen bestraft und dass die mongolische Regierung unseren Vater mit Ihrer Unterstьtzung rehabilitieren wird.

Der in Berlin in Untersuchungshaft sitzende Herr B. Khurts war zur Tatzeit der Leiter der Entfьhrungstruppe. Wдhrend der Durchfьhrung seines Auftrags, folterte er meinen Vater tagelang und dies sagte bzw. bestдtigte auch mein Vater.

Fьr diesen Vorfall missbrauchten der Herr B. Khurts und seine Komplizen, obwohl sie zur Tatzeit keine Diplomatenimmunitдt genieЯen durften, dennoch diese, indem sie mit einem schwarzen Limousine mit Diplomatenkennzeichen und falschen Diplomatenpдssen diese abscheuliche Taten begingen.

Es ist unfassbar, dass der Herr B. Khurts meinen Vater mit irgendwelchen Betдubungsmitteln ruhiggestellt hat und bewusstlos in einem Rollstuhl halb liegend mit einem falschen Diplomaten Ausweisdokument, dass durch die Hilfe der mongolischen Botschaft in Berlin ausgefertigt wurde, unsere eigentlich sicher geglaubte deutsche Grenze am Flughafen Berlin-Tegel mit so einer simplen Lьge, dass es mein Vater „gesundheitlich nicht gut gehe“ durchkommen konnte.

Herr B. Khurts hat meinem Vater irgendwelche Drogen zugefьhrt , ihn so betдubt, dass er nicht ansprechbar war, sondern auch mit den FьЯen tretend europдische Gesetze missachtet und ihn quer durch Westeuropa verschleppt.

Er hat die Menschenrechte verletzt, indem er ihn stundenlang auch in Berlin, Deutschland folterte.

Dieser mehr als persцnliche Vorfall hat vor allem auf deutschem Boden bzw. Territorium stattgefunden, deshalb hoffen wir auf Ihre Hilfe jeglicher Art.

Die Anwendung von Folter ist in Deutschland nicht zulдssig, da die von Deutschland ratifizierte Europдische Menschenrechtskonvention, das Grundgesetz und die Strafprozessordnung ein eindeutiges Folterverbot enthalten, leider wurden all diese SchutzmaЯnahmen durch die mongolische Regierung gebrochen und es ist zu diesem Vorfall hier in Deutschland gekommen. Helfen Sie uns die Drahtzieher bzw. Befehlsgeber offiziell zur Rechenschaft zu ziehen und Gerechtigkeit auf rechtlichem Wege walten zu lassen.

Obwohl die Mongolei die UN-Antifolterkonvention unterzeichnet hat und ratifiziert wurde, ьbte Herr B. Khurts als Staatsdiener dennoch diese grausamen Taten.

Herr B. Khurts und seine Befehlsgeber haben die europдische Union und vor allem, aber die BRD zu tiefst beleidigt, indem er diese unverzeihlichen Taten auch in Deutschland beging und war vor Ort Beteiligter Haupttдter und ist zugleich der wichtigste Zeuge, um die Hintermдnner, die ihm den Befehl gaben, meinen Vater zu verschleppen und zu foltern, herauszufinden.

Unser Vater war vom 18. Mai 2003 bis 26. Mai 2003 spurlos verschwunden, wir haben uns riesige Sorgen gemacht, wo er sein kцnnte und suchten ihn ьberall, aber leider ohne Erfolg bis zu dem Tag als meine Tante die Information bekam, dass er sich in der Mongolei aufhalte. Diese Informantin hatte dem Herrn B. Khurts bei der Suche nach dem Aufenthaltsort meines Vaters geholfen. Als diese Frau, dann hцrte, dass mein Vater spurlos verschwunden sei, rief sie meine Tante an und verriet ihr diese Information. Daraufhin suchten wir ihn ьberall in der Mongolei, dennoch war er nicht auffindbar. Bis schlieЯlich meine Tante ein Schreiben ьber seine Entfьhrung in der mongolischen Zeitung „Seruuleg“ publik machte.

Er wurde nach der illegalen Ausreise in die Mongolei, an einem unbekannten Ort gebracht und weiter gefoltert. Statt ihn an die zustдndigen Behцrden zu ьbergeben, haben Herr B. Khurts und seine Befehlsgeber ihn misshandelt und fast zu Tode geprьgelt.

Als die mongolische Zeitung „Seruuleg“ diesen Vorfall im Jahre 2003 verцffentlichte, wurden die Behцrden bzw. Leute, die mit diesem Vorfall zu tun hatten, nervцs und nach knapp 10 Tagen und ungewissem Ausgang, wurde mein Vater ins Hochsicherheitsgefдngnis namens Avdrant gesteckt. Die Behцrden wiesen jegliche Schuld von sich ab bzw. beschuldigten sich gegenseitig. Niemand wollte die Verantwortung fьr dieses Fehlverhalten ьbernehmen und alle taten sehr ьberraschst diesbezьglich.

Als mein Vater im Hochsicherheitsgefдngnis Avdrant hineingesteckt wurde, traf er seinen Jugendfreund namens Ch. Enkhtaivan und dieser war ein Zeuge davon, wie mein Vater schwerst misshandelt ins Gefдngnis ankam. Er war ьbersдt von Hдmatomen, besonders im Bauch Bereich und hatte viele Schnittverletzungen am Kopf. Sie haben ihn mit dem Pistolengriff mehrere Tage lang geschlagen. Sie haben sogar mein Vater wiederholt aufs Land gebracht, um ihn einzuschьchtern, indem sie ihn bedroht haben, mit der Aussage, dass sie ihn umbringen und die Leiche einfach in der Steppe vergraben und niemand wьrde es herausfinden.

Sie verlangten fьr sein Leben, dass er eine Falschaussage machen soll, indem er Hr. Chimed Enkhtaivan und Hr. Mendsaikhan Enkhsaikhan verleumdet.

Da mein Vater Herrn. Ch. Enkhtaivan und Herrn M. Enkhsaikhan nicht verleumdete, weil es natьrlich nicht der Wahrheit entsprach, wurde er ins Gefдngnis gesteckt. Er wurde mit seinem damaligen Anwalt Lodoisambuu Sanjaasuren  ins Gefдngnis gesteckt bzw. er musste noch weiter in Haft bleiben. Sein Anwalt bekam eineinhalb Jahre Haftstrafe, wovon er neun Monate verbьЯen musste und seine Anwaltslizenz wurde ihm auch entzogen.  Das Gericht befand ihn und mein Vater fьr schuldig, ein Staatsgeheimnis offen gelegt zu haben.

Als dieser Vorfall international Aufsehen erregte, hatte man sogar behauptet, dass mein Vater ein Geheiminformant des mongolischen Geheimdienstes wдre.

Meinem Vater wurde Besuche von Familienangehцrigen, Freunden und sogar seinem Anwalt, bevor dieser verurteilt wurde, verboten.

Im Gefдngnis hat man ihn auch versucht zu tцten, indem man zum Beispiel eine Infusion mehrfach ьberdosierte, infolgedessen wurde mein Vater bewusstlos und musste in seine eigenen Fдkalien und Urin liegen, sodass es wie ein Unfall aussieht, dass die Krankenschwester verursacht hatte.

Am Ende hat man langzeitwirkende Giftspritzen benutzt, um es aussehen zu lassen, dass er nicht mehr im Gefдngnis, sondern in der Freiheit an einer Krankheit ohne Einwirkung von Dritten starb. Dies konnte ein Bekannter, der zur der Zeit im Gefдngnis arbeitete, bestдtigen als er zufдllig hцrte, wie zwei Gefдngnisдrzte miteinander darьber redeten. „Dass die Aufgabe sauber erledigt sein wird, wenn mein Vater nach seiner Entlassung nicht innerhalb von zwei Monaten durch die Wirkung der Giftspritzen stirbt, sondern, wenn er diese noch ein wenig lдnger durchhдlt.“ Man hat seinen Tod geplant und es einfach hinausgezцgert.

Alle Personen, die mit meinem Vater in Kontakt waren bzw. Leute, die ьber diesen Vorfall berichtet hatten, wurden systematisch kontrolliert, zum Beispiel die Journalistin namens Dolzodmaa, weil sie in der Zeitung berichtet hatte wie ein Mensch, fьr eine Tat, die er nicht beging, beschuldigt und letztlich zum Opfer wurde. Gegen Frau Dolzodmaa wurden rechtliche Schritte eingeleitet und sie durfte nicht mehr publizieren, sprich ihren Beruf  in keine Art und Weise ausьben. Sie wurde bzw. wird permanent Schritt auf Schritt verfolgt und ihre Telefongesprдche werden noch heute abgehцrt. Sie darf weder die Stadt noch das Land verlassen, da es von denen verboten wurde.

Aus politischem Eigeninteresse einiger Machtinhaber des Landes, wurde das Leben meines Vaters geopfert.  Diese Leute nehmen sich das Recht, indem sie alle erdenklichen Vorschriften hintergehen, wie national und international geltende Gesetze fьr deren Eigennutz brechen und meinen, sich alles erlauben zu dьrfen und verhalten sich wie Gцtter, die ьber Leben und Tod entscheiden. Wenn jetzt rechtliche Schritte gegen diese Personen eingeleitet werden, wдre das der erste Schritt in die richtige Richtung.

So wie es jetzt in der Mongolei ist, sieht man im Endeffekt, fьr wen die Gesetze gelten und fьr wen eben nicht.

Da diese Angelegenheit durch unsere sehr geschдtzte wie ehrliche und unbestechliche deutsche Justiz bzw. Rechtsstaat ermittelt  bzw. entschieden wird, sind wir sehr froh darьber, weil dieser Vorfall schon fast ein Jahrzehnt andauert. Es gibt viele Beteiligte und bis jetzt sind die Hintermдnner immer noch nicht gefasst, aber gerade diese haben jetzt groЯe Angst ьberfьhrt zu werden. Da sie das mit allen Mitteln vermeiden wollen, helfen sie sich einander, damit niemand zur Rechenschaft gezogen werden kann. Denn, wenn der eine gefasst wird und anfдngt alles zu erzдhlen, wissen die, dass einer nach der anderen wie Dominosteine fallen wird. Das konnten sie bislang gut verheimlichen, indem sie ihre unschuldigen Gegner (Journalisten, Zeugen usw.) erbarmungslos ruhiggestellt haben. Als der Herr B. Khurts in Gewahrsam genommen wurde und die mongolische Regierung es erfuhr, haben diese Leute Panik bekommen. Um ungeschoren davonzukommen fingen diese Leute daraufhin an, Bewusst als Eigenschutz, etliche Unwahrheiten ьber meinen Vater durch die Medien zu verbreiteten.

Wir hoffen nicht nur, sondern sind fest ьberzeugt, dass dieser Vorfall zu keine Abmachung zwischen der Bundesrepublik Deutschland und der Mongolei kommen und die Gerechtigkeit ohne ihren Lauf zu nehmen, wieder in die Akten, als abgeschlossen geltend, verschwinden wird.

Wir alle wollen wissen, wer dem Herrn B. Khurts fьr diese Taten, den Befehl und die Anweisungen gab. Und wenn dieser Tag kommt, wird es die ganze Welt erfahren.

Die mongolische Regierung hat keine Interesse geschweige denn, den Willen, diesen Vorfall grьndlich zu untersuchen bzw. aufzuklдren und ohne Ihre Hilfe sind wir leider auch Machtlos.

Die Lasten und Sorgen, die immense physische und vor allem, aber psychische Belastung, die wir seit Jahren ertragen mьssen, wird mit Ihrer Unterstьtzung deutlich gemindert werden. Ich verlange nicht, dass Sie uns das abnehmen, sondern lediglich mit Ihren Mцglichkeiten, uns bei der Rehabilitierung meines unschuldigen Vaters zu helfen und die Peiniger vors Gericht zu bringen.

Wir sind zu tiefst dankbar, dass wir die Unterstьtzung von den zustдndigen deutschen Behцrden wie Gerichte haben und weiterhin haben werden.

Anbei fьge ich Ihnen Kopien meiner Schreiben (mongolisch), die an die mongolischen Behцrden bzw. Regierung zugesandt wurden.

Hochachtungsvoll
 

Өргөдлийг монгол хэл рүү хөрвүүлсэн байдал

Монгол Улсын иргэн, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны дарга  Батын Хурц, (тухайн үеийн тагнуулын ажилтан) нь түүний хамтрагч болох монголын тагнуулын албаны Сийзхүү, Бат Эрдэнэ, Эрдэнэбат гэгдэх гурван нөхдийн хамтаар Франц улсын нутаг дэвсгэрээс бидний эцэг Дамиран овогтой Энхбатыг Белги, Герман улсуудаар дамжуулан Монгол улсад  2003 оны 5-р сарын 18-ны онгоцоор хүргэхдээ, Европын холбооны улсуудын хуулийн олон заалтуудыг зөрчин  мөн олон улсын хүний эрхийн конвенцийн заалтыг  ноцтойгоор зөрчиж  ХҮН ХУЛГАЙЛСАН хууль бус үйл ажиллагаа явуулсан учир  Холбооны Герман улсын баривчлан хорих ордерийн дагуу Их Британи  улсын Хитроу нисэх буудал дээр  2010 оны 9 сард саатуулагдан хоригдож байгаад, тус улсын шүүхийн шударга шийдвэрээр Холбооны Нэгдсэн Герман  улсад шилжүүлсэн нь  энэ хэргийн гол буруутан эзэд нь илрэх, цаашлаад бидний аав Д.Энхбат агсны  нэр төр сэргээгдэн цагаатгагдах боломж ирлээ  гэдэгт бид маш их итгэлтэй байна.

Батын Хурц нь  үүрэг гүйцэтгэж байх үедээ  аавд маань дэндүү харгис хэрцгий хандаж, тамлан тарчлааж, эрүүдэн шүүж байсныг аав минь ярьж байсан юм.  Ямар нэгэн  хордуулах зүйлээр тарилга хийж  ухаангүй муужруулан, Герман улсад Монгол Улсыг төлөөлөн сууж байсан элчин сайдын яамны албатуудын тусламжтайгаар  хуурамч нэртэй дипломат паспорт үйлдэн  “манай ажилтны бие нь муу байгаа”  гэж худал мэдүүлэн Берлин дахь Тегел нисэх буудлын  хилээр нэвтрэн гарсан үйлдлээ  баатарлаг, мэргэжлийн ур чадвартайгаар даалгавраа биелүүлсэн мэтээр Монгол Улсын хэвлэлд бичигдэж байсан.

Б.Хурц нь  хүний ухаан санааг мансууруулдаг хорт бодис тээж олон улсын хилээр дамжин өнгөрсөн, хүний эрх чөлөөг ноцтойгоор зөрчин хүн хулгайлсан, хүний биед халдаж эрүүл мэндэд нь ноцтой хохирол учруулсан, гэмт үйлдэлдээ дипломат номертой машин ашигласан, Герман улсын хилийн нэвтрэх боомтоор гарахдаа хууран мэхлэж басан доромжилсон үйлдэл хийсэн, 5 сарын 18-26-ныг хүртэл хэн ч үл мэдэх газар эцгийг минь байцааж, эрүүдэн шүүж, хийгээгүй хэргийг түүнд үүрүүлэхийн тулд тамлан яргалж байсан зэрэг ноцтой хэргүүдийг  удирдан зохион байгуулж биечлэн оролцсон гол толгойлогч эзэн юм.

Хамгийн аймшигтай үйлдэл нь бидний аавыг нутагт нь аваачсаны дараа  хууль хяналтын ямар ч байгууллагад хүлээлгэж өгөлгүй 10-аад хоног (ТТГ-ын хонгил дор  гэж таамагладаг) эрүүдэх ажиллагаа явуулж, эзгүй хээр аваачин “чамайг Монголд ирснийг хэн ч мэдэхгүй, одоо бид чамайг буудан алаад газарт булна” гэж сүрдүүлсэн явдал болно.

Энэ тухай хэвлэлд мэдэгдээгүй бол бидний эцгийг үнэхээр алах төлөвлөгөөтэй байсанд эргэлзэх юм алга.  Бид аавыгаа Монголд хүргэгдэн очсон тухай баривчлахад зуучилж өгсөн хүнээс нь мэдсэн болохоор бүх л байж болох газраас хайгаад олоогүй. Эцэст нь авга эгч маань Франц улсаас  факсаар дамжуулан “Сэрүүлэг” сонинд хүн хулгайлсан тухай мэдээ нийтлүүлсний дараа  тэд сандарч Авдрантын онцгой дэглэмтэй шоронд  яаралтай  илгээж, хүн хулгайлсан үйлдлээ  бие бие рүүгээ түлхэн эзэд нь  олдохгүй,  хэн ч авчраагүй гэж мэлзэж байсан.  Тэр шоронд аавын маань багын найз Ч.Энхтайван уулзсан нь хамгийн анхны гэрч нь юм. Тэрээр аавыг минь тамлан тарчлааж, зодсон байсан ба бүх биеийн хэсэг нь бяцарч  ялангуяа гэдэс хэвлий орчим нь нэлэнхүйдээ хөх няц болсон (гар бууны бөгсөөр байнга балбаж байсан гэнэ лээ) байсныг ээжид мэдэгдсэн  байсан.

Тэд хонгилд аавыг минь олон хоног тамлах ажиллагаагаа  явуулж байх үедээ  хээр аваачин буу тулган айлган сүрдүүлэхдээ хуурамч мэдүүлэг өгөхийг шаардаж эцэстээ хамтран ажиллах санал тавьсан байсан. Тэгэхдээ  найз Ч.Энхтайван болон М.Энхсайхан нарыг гүтгэ. Эс тэгвэл энд чамайг алчихад хэн мэдэх юм гэж сүрдүүлж байсан. Бас их мөнгө амлаж саятан бол гэж зөвлөж, эцэст нь өөрсдөө ардын баатар болох гэсэн санаагаа хэлж байсан юм билээ. Ингээд тэдний саналыг хүлээн авч хүн гүтгээгүй учраас  хожмоо түүнийг өмгөөлөгч Санжаасүрэнгийн хамт Монгол Улсын нууц задруулсан гэдэг зүйл ангиар  яллаад  л шоронд хорьсон.

Олон улсын сонорт энэ үйлдсэн бузар хэрэг нэгэнт ил болсон тул аавыг минь тагнуулын газрын нууц мэдээлэгч байсан гэж зарлаж байсан нь үнэхээр ичгэвэртэй.

 Өмгөөлөгч Л.Санжаасүрэн аавыг минь өмгөөлж, хууль бус ажиллагаа явуулж, хүний эрхийг ноцтойгоор зөрчигдөж байгааг шудрагаар ил тод зарласных нь  төлөө  буруутан болгож түүний   өмгөөлөх эрхийг  хүчингүй болгохын зэрэгцээ  1 жил 6 сарын ял сонсгож шоронд ял эдлүүлэн  хэлмэгдүүлсэн.

Монгол Улсын хууль, хэний эрх ашгийг хамгаалж, хэнд үйлчилдэг нь ил тод харагдаж байгаа  болов уу.

Тэгээд л аавыг минь чандлан хорьж бидний өвөө Дамиран  болон бусад ах дүү нартай нь  бүү  хэл өмгөөлөгчтэй нь ч уулзуулдаггүй байсан. Мөн аавын амь насанд удаа дараа халдаж алах оролдлого хийж байсан.  Жишээ нь судас тариа хийхдээ дозыг нь 2 дахин нэмж хийснээс  болж ухаан алдаж,  орондоо шээс, баастайгаа холилдсон байсныг сувилагчийн  буруутай үйлдэл хэмээн далдалсан .

Эцэст нь удаан үйлчлэх хорт тариа  хэрэглэж шоронд үхээгүй, өвчнөөр үхсэн болгож харагдуулахыг хичээсэн. Үүнийг нь шоронгийн албанд  ажиллаж байсан бидний таньдаг хүн:   Тус шоронгийн хоёр эмчийн хоорондоо  Энхбатыг шоронгоос хурдхан  гаргасны дараа  2 сарын дотор  үхэхгүй тэсчихвэл ч болчих нь тэр гэж ярьж байсныг сонсож хэлсэн үг гэрчилж байгаа юм.

 Аавтай минь холбоотой бүх зүйлд  хяналт тавьж, хүний эрхийг боогдуулж байсан нэг жишээ нь: Сэтгүүлч эмэгтэй Долзодмаа  юм. Энэ хүн монголын нийгэм, улс төрд болж буй гажуудал, хэрхэн хүнийг хилс хэргээр хохироож байгааг үнэн мөнөөр нь ард түмэндээ мэдээлж, ил тод шударгаар бичснээсээ болж хууль хүчний байгууллагын хаалга сахиж,  дахин нийтлэл бичих эрхээ хасуулаад байна.  Мөн энэ хяналтын хугацаанд монгол улсын нутгаас хаашаач гарч болохгүй гэж хориг тавьсан ба түүнийг мөрдөн мөшгөж, утасны яриаг чагнах болсон зэрэг нь ердийн үзэгдэл болоод байна.

Аавын минь амь насыг ердөө л улс төрийн ашиг сонирхлын үүднээс  егүүтгэсэн  нь Монгол Улсын  үндсэн хуулинд заасан иргэн бүр эх оондоо тайван, эрх чөлөөтэй амьдрах эрхтэй гэсэн заалтаа хүссэн үедээ зөрчиж ,  хэдхэн хүний эрх ашгийн төлөө, тэдний албан тушаал эрх мэдлийн төлөө,  хүнийг хилсээр гүтгэн, амь насыг нь  яаж ч золиослож, зохион байгуулалтай аллага үйлдэж байгаа нь   зөвхөн Монгол Улсад  байдгийг харуулсан үйл явдал болж өнгөрлөө.

Энэ хэрэг нь жинхэнэ  шударга үнэн шүүхээр шийдэгдэх гэж байгаад бид маш их баяртай байна.  Яагаад гэвэл энэ хэрэг маш олон жил үргэлжилж олон хүн оролцсон  учир эзэд нь олддоггүй, хэн нэг нь илэрвэл бусад нь илрэх гээд байдаг болохоор үүнийгээ нууцлахын тулд  жирийн иргэн хэн нэгнийг  хохироож золиос болгосон ээдрээтэй хэрэг юм. Мөн Б.Хурц манай улсын прокурорын мэдэлд шилжсэн мөчөөс эхлэн   Монголын хэвлэл мэдээлэлээр худал мэдээлэл зохион байгуулалттайгаар цацаж байгаа нь манай улсын шударга үнэн шүүхээс айж өөрсдийгөө хамгаалахын тулд  санаатай хийж  байгаа үйл ажиллагаа гэж бодож байна.

Энэ хэрэг хоёр улсын хоорондын тохиролцоо болон замхрахгүй гэдэгт бид итгэлтэй байна. Энэ хэрэгтэй уялдуулан Монгол улсын эрх баригчдын зүгээс явуулж буй бодлогод туйлын гомдолтой байгаа бөгөөд  сэжигтэн Б. Хурцаас Хэн? бидний эцгийг хэлмэгдүүлэх тушаал өгснийг тодруулан дэлхий нийтэд зарлан, бидний сэтгэлдээ тээж явaa гунигийг нимгэлж, холбогдох сэтгэл санааны хохирол, нэхэмжлэлүүдийг барагдуулах үйлсэд тус дэмжлэг үзүүлнэ гэдэгт Герман улсын хууль хяналт, шүүхийн байгууллагуудад найдаж байгаагаа уламжилъя.

Монгол улсын эрх баригчдад илгээсэн гомдол нэхсэн өргөдлийг хавсаргав" гэсэн байдаг.


АНХ СЭДСЭН АВТОР ХЭН БЭ? ХЭН ТӨЛӨВЛӨЖ, ХЭН ЗОХИОН БАЙГУУЛСАН БЭ?

Төр хүч хэрэглэж чаддаг бол буруу хийснээ бас залруулдаг байх хэрэгтэй. Гол нь төрийн том ХҮЧ-ний ард ХҮНИЙ ЭРХ хөсөр хаягдсан олон үйл явдлуудыг үл тоож, хэрэгсэхгүй орхиод байх нь буруу жишгийг хавтгайруулсаар байна. Тухайн үед 2003 онд Германд элчин байсан Д.Тэрбишдагва гуай хэвлэлд ярихдаа “Д.Энхбатын асуудлаар намайг их оролдсон. Тэр Германаар дамжиж явсан нь ч үнэн. Тэр үед бид Элчин сайдын яамны барилгаа бариад шороо, тоос бужигнуулсан газарт байсан. Нэг хагас сайн өдөр Берлинд ажиллаж, амьдарч, сурдаг оюутан залуусыг уриалаад амралтын өдөр зохион байгуулж гадаа ажиллаж байх үеэр хүмүүс ирээд ийм хүнийг байрлуулъя гээд дутуу баригдсан байшингийн подвальд байлгаж байгаад л авч явсан” хэмээн ярьж байсан байдаг.

 2003 оны баривчилгааны дараа Европын орнууд манай дипломатуудыг шалгасан байдаг бөгөөд Францад Консулын ажилтан байсан Д.Гэрэлмаа хэмээх эмэгтэй нутаг руугаа “хөөгдөж” ирсэн байдаг. Үнэн хэрэгтээ Франц дахь Элчин сайд Батбуян, Герман дахь Элчингээр сууж байсан Д.Тэрбишдагва нарыг ч нутаг дээрээ элчингээр суулгаж чадахгүй гэсэн байр суурийг тухайн улсуудаас илэрхийлсэн байдаг аж.

Д.Энхбат агсныг өмгөөлж байгаад, өөрөө буруутан ял авсан өмгөөлөгч Л.Санжаасүрэн  2010 оны арваннэгдүгээр сард ярихдаа “Дипломат албаны түүхэнд өөрийнхөө дипломат төлөөлөгчийн газрын байрыг хүн цагдах хорих, мөрдөх  байр болгосон,  иргэнээ  цагдаж хорьж саатуулсан ийм тохиолдол соёлт ертөнцөд байхгүй. Монголын нэр сүрийг ингэж л унагасан… Үүрэг өгсөн хүнийг барих, илчлэх ёстой.  Зохион байгуулалттай хэргийг анх сэдсэн автор хэн байна. Төлөвлөгөөг хэн хийсэн юм бэ. Зохион байгуулагч хэн бэ. Тэд хариуцлага хүлээх ёстой. Тагнуул тусгай алба гэдэг чинь нохойд барьдаг мод биш. Өөрөөр хэлбэл, хутга гэдэг чинь  муу эд биш шүү дээ. Хоол хийхэд сайн. Харин хүн алахад хутга    хамгийн муу эд шүү дээ. Тэгэхээр тагнуул гэдэг хутгыг барьж байгаа хүн гэмт хэрэг хийж болохгүй шүү дээ. Энэ байгууллагыг  Монгол улсын төлөө ашиглах ёстой болохоос хувийнхаа эрх ашгийн төлөө  ашиглаж болохгүй…” гэж байв. 

Х.Тэмүүжин Хүний эрхийн дэд хороог ахалж байх үед  Ажлын хэсэг гарч 2003 онд Францаас Д.Энхбат гэдэг хүнийг баривчлан авчирсан ажиллагааг  Монгол Улсын ямар хууль тогтоомжид нийцнэ гэж үзсэн, баривчлагдаж ирсэн хүнийг яагаад эрүүдэн шүүсэн,  хэн гэдэг албан тушаалтны заавраар хийсэн бэ гэхчлэн асуудлуудыг нягтлан тодруулан тогтоож, хэрэв эрүүгийн шинжтэй байвал Ерөнхий прокурорын газарт бичиг хүргүүлэх чиглэлтэй ажиллаж байсан. Х.Тэмүүжин хэлэхдээ “Улс төрийн зорилгоор тагнуулын байгууллагыг хөдөлгөж, Ерөнхий сайд сөргөлдөгч намын даргыг хорихын тулд хууль хяналтын байгууллагад захиалга өгч болдог зүйл манайд яагаад байгаад байна. Ийм зүйлийг бид таслан зогсоох ёстой. Ингэхгүй бол дахиад ийм гэмт хэрэг гарвал яах юм. Сонгууль болох гэж байхад нэг намаа даргагүй болгохын тулд хүнд хилс хэрэг хүлээлгэдэг болох уу” гэсэн байдаг.

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор өнгөрсөн жилүүдэд өрнөсөн үйл явдлуудын талаар тал талын байр суурийг нэмэр хачиргүй хүргэхэд ийм байна.

Сэтгэгдэл ( 97 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(76.216.148.211) 2020 оны 07 сарын 26

Hudal

0  |  0
Zochin(202.55.188.85) 2020 оны 07 сарын 26

Iim buzar zuil hiicheed 3 jil avaad shudarga esuu nasaar ni hori

0  |  0
Zochin(202.55.188.85) 2020 оны 07 сарын 26

Iim buzar zuil hiicheed 3 jil avaad shudarga esuu nasaar ni hori

0  |  0
Zochin(202.55.188.85) 2020 оны 07 сарын 26

Iim buzar zuil hiicheed 3 jil avaad shudarga esuu nasaar ni hori

0  |  0
Zochin(202.126.90.44) 2020 оны 07 сарын 27

ene hurts estoi vhliin muuhaar vhnee.ene nobshiin ehner hvvhed iim muuhai hvntei yaj neg gert tolgoi holboj neg togoonoos hool idej amidardag bnaa. esbel meddeg mortloo meddeggvi tsarailj amidardag bol adilhan nvgelten bolj nvgel ni nvdeere garah l bhda yana da

3  |  0
Зочин(139.5.217.134) 2023 оны 05 сарын 23

Хурцыг Германы канцлер Меркилтэй Элбэгдорж ярьж байгаад авч ирсэн биз дээ. Ирэнгүүт АТГ-ын дэд дарга болгоод, дараа нь Тагнуулын ерөнхий газрын дарга болгож, генерал цол олгоод С.Зоригийн алагдсан хэргийг хурдан илрүүлж, ерөнхиылөгч байх хугацаандаа буруутанг олж хэрэг хэзээч дахин сөхөгдөхгүйгээр эцэслэн шийдвэрлэхийг хүссэн юм шиг тавилттай жүжиг болжээ. Уг нь Энхбат гэдэгт тохохыг оролдоод эрүүдэн шүүлт хэтэрч тэр даагаагүй байх. Дараа нь өөр жүжиг зохиосон бололтой. Элбэгдорж, хууль шүүхийн байгууллагад эрээ цээргүй дайралт хийж, өөрийн хүссэнээр ажиллуулж дээ янз нь. Зорилго нь юу байв?

3  |  0
Сарнай(139.5.217.112) 2023 оны 05 сарын 23

Эби Хурц 2г бүх насаар нь хорь. Муу сүгнүүд нүгэл бүхнээ үүрэх ял зэмээ хүртэх цаг ирнээ

3  |  0
Зочин(202.126.90.126) 2020 оны 07 сарын 26

Бүх хөрөнгийг нь хураагаад улсын орлого болгоод бшх насаар нь ЭЛБЭГДОРЖ ХУРЦ 2ыг хорьчих цаазын ялыг сэргээж хэрэгтэй

2  |  0
Зочин(202.126.88.231) 2020 оны 07 сарын 28

ХҮЗҮҮГҮЙ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ, ЯРГАЧИН Б.ХУРЦ ХОЁРЫГ БАГААР НЬ бүх НАСААР НЬ ШОРОНД ХАТААХ ХЭРЭГТЭЙ

6  |  0
Генарал байна тэгээд(202.126.88.49) 2020 оны 07 сарын 28

Энэ нэг хүйтэн царайтай юманд яал нь багадсан юм биш үү 3 хан жил өгөө биз бүх насаар нь шоронд хатаахгүй❗️❗️❗️

3  |  0
Зочин(202.9.46.164) 2020 оны 07 сарын 26

Тэр үеийн тагнуулын дарга .хууль зүйн сайд нарбн тушаалаар л авчирсан блгүй дээ .Хурц өөрөө дур мэдэн авчирна гэж юу бх вэ дээ. Тэр үед тушаал өгсөн хүмүүсийг нь хамтад нь шийтгэвэл таарна

1  |  0
Үр угар(103.212.117.235) 2020 оны 07 сарын 26

Зоригийн захиалагч нь хэн бэ элбэгүү да ганболдуу эсвэл улсын баатаруу эсвээл МАН аас уу

1  |  0
Zochin(66.181.161.19) 2020 оны 07 сарын 28

Elbegdorj hurts 2 g yg adil eruuden shuuj shorond xataa

3  |  0
Blöööl(84.189.82.148) 2020 оны 07 сарын 20

Eruuden shuusen sjuuh tushaal ugsun umhii novshnuudad yg adilhan tstiag hiij eruuden dhuuh ymsan erguu malnaad door novshnuud uursdiig ni ingesen bol yah bol gej bodood uzvel huts gej umhii novsh nadnii etses zovoj uheh bhdaa tsmd ochino doo

0  |  0
Монгол хүн (202.179.24.30) 2020 оны 07 сарын 27

Энэ Хурцыг Элбэгдоржтой нь ард түмний өмнө шүүж цаазлах ёстой үүнийг үрийн үрд санагтун

5  |  0
Zochin(66.181.161.65) 2020 оны 07 сарын 26

Энэ Хурцын хэрэг нээрэн юү болсон бэ????? Өнөөх Содномдорж\nТэр бүсгүй 2г бас тамлаж байнаа Тэр Хурцыг хамтрагч нартай нь үнэний дэнсэн дээр тавимаар юм өчнөөн олон хүний гол харлуулсан олон улсын хууль дүрэм зөрчсөн үйлдэл.нь байхад шүүх яагаад чимээгүй болов

1  |  0
Zochin (110.70.16.74) 2020 оны 07 сарын 18

Egchdee ih bayafladag bhda

0  |  0
Болормаа(66.181.161.12) 2020 оны 07 сарын 18

Пээ энэ Зориг гэдэг хүний яс сүнс тун ч амрахгүй муусайн юмнууд амраахгүй юм . Ямар их үйлийн үртэй юм бэ?

1  |  0
Тамлагчдыг ТАМЛААЧ(202.126.90.75) 2020 оны 07 сарын 27

хурц элбэгдорж нарыг энэ хорвоогоос зайлуулаад өгөөч.

9  |  0
Зочйн(64.119.21.156) 2020 оны 07 сарын 26

Aлуурчид пизда элбэгийн хvvхэдvvд хурцийн хvvхэдvvдэ энэ хорбоод саин vзэхгvй ер нь Монголчууд хамгийн хvн чанаргvй хvмvvc байдаг цэдэнбал даргыг хэлмэгд vvлсэний дараа монгол сайхан болсонуу хогийн шабхаруу болсон

3  |  0
Зочин(203.91.115.53) 2020 оны 07 сарын 27

Хурц гэдэг адгуус араатанг хорьж шийтгэх ёстой. Энэ новшийг шоронд хатааж, адилхан тамлаж, үхлийн муу нохойн үхлээр хороох ёстой.

11  |  1
Зочин(203.91.115.53) 2020 оны 07 сарын 26

Хурц гэдэг адгуус араатанг хорьж шийтгэх ёстой. Энэ новшийг шоронд хатааж, адилхан тамлаж, үхлийн муу нохойн үхлээр хороох ёстой.

1  |  1
Зочин(203.91.115.53) 2020 оны 07 сарын 17

Хурц гэдэг адгуус араатанг хорьж шийтгэх ёстой. Энэ новшийг шоронд хатааж, адилхан тамлаж, үхлийн муу нохойн үхлээр хороох ёстой.

1  |  1
Зочин(203.91.115.53) 2020 оны 07 сарын 26

Хурц гэдэг адгуус араатанг хорьж шийтгэх ёстой. Энэ новшийг шоронд хатааж, адилхан тамлаж, үхлийн муу нохойн үхлээр хороох ёстой.

1  |  0
Сан(66.181.190.88) 2020 оны 07 сарын 26

Писдаа энэ эрүүдэн шүүгч хэлмэгдүүлэгчийг шоронд хийгээч. Нүгэл бүхэн чинь нүдээр чинь гарах болтугай

5  |  0
Hasun(202.126.89.24) 2020 оны 07 сарын 26

Энхбат агсны хүүхдүүд Хурцаас өшөө авах бодолтой байвал очоод хүүхдүүдийнэ л хаа байгаа газраас нь олоод нухчаачдээ.т

2  |  1
Зочин(103.229.121.226) 2019 оны 04 сарын 01

Германы иргэний үхэлд Б Хурц холбоотой байх шүү

0  |  0
Зочин(103.229.121.226) 2019 оны 04 сарын 01

Германы иргэний үхэлд Б Хурц холбоотой байх шүү

0  |  0
Зочин(103.229.121.226) 2020 оны 07 сарын 26

Германы иргэний үхэлд Б Хурц холбоотой байх шүү

1  |  1
Зочин(103.229.121.226) 2019 оны 04 сарын 01

Германы иргэний үхэлд Б Хурц холбоотой байх шүү

0  |  0
Зочин(203.91.115.38) 2020 оны 07 сарын 26

Хурцыг шудрага шүүхийн өмнө авчрах хэрэгтэй Олон хүнийг хэлмэгдүүлж Д Энхбатыг үхэлд хүргэсэн гэмт хэрэгтэн мөн

4  |  1
Зочин(203.91.115.38) 2020 оны 07 сарын 26

Хурцыг шудрага шүүхийн өмнө авчрах хэрэгтэй Олон хүнийг хэлмэгдүүлж Д Энхбатыг үхэлд хүргэсэн гэмт хэрэгтэн мөн

3  |  0
Зочин(203.91.115.38) 2020 оны 07 сарын 26

Хурц гэж боловсролгүй нөхрийг Элбэгдорж авчирж ТГ ын даргаар хууль бус томилгоо хийсэн хүн

4  |  1
bulgang eruuden shuu(108.218.234.108) 2020 оны 07 сарын 17

Olon nuhur solison Bulgan avgai Aldarjavtai amidarch bhdaa 1 huuuhniig alchaad yalaas multarsan buzar em. Bulgan l Zorigiig alsan yamar hun alj suraaguin bish, tuunees bish aluurchid hezee ch amid gerch uldeedeggui yum. Tegeed hudlaa yum zohioj yariad gemgui olon humuusiig helmegduullee. Odoo Orosoos orognol husej bgaan gesen. Mongold baihaar humuusiin hel amnii bai bolood hereg ni ilervel shorond hatah uchraas. Bulgang hergee huleetel ni eruuden shuu, huleehgui bol shorondoo uheg

2  |  0
хүү(66.181.181.229) 2020 оны 07 сарын 26

хурц маш сэжигтэй, гадны тагнуул монгол улсаар тоголцын биш үү л гэж боддог, жирийн 1 наймаачин тагнуулын газраар нь тоглоод улсаар нь тоглоод

4  |  1
Zochin(112.72.11.108) 2020 оны 07 сарын 26

Hurtsad odoo heregten .yltan bolgohod hench gaihahgui.ymar muuhai peedger.enend hun hulgailsan.3 hun tamlaj yrgalsani telee Elbeg General egsen.Nen darui huraaj.shuuh estoi.Zevuun tsaraitai gahai.

4  |  1
Zochin(202.179.31.70) 2019 оны 03 сарын 29

Tord shurgalsan edgeer huuliiig ooriinhoo erh ashgiin toloo ashiglagchdiig huuliin deed hemjee ogie. Zorigiin hergiig hen negend uuruulbel l edgeer humuus amid yavj alban tushaal devshih mahadlaltai bsan yum bna

0  |  0
Зочин(64.119.18.245) 2020 оны 07 сарын 26

Энэ Хурц харах царайны хэрцгий хүн байнаа. Хурцад хуулийн зохих хариуцлагыг хүлээлгэх хэрэгтэй. Генерал болох гэж дарга болох гэж хүн алж болохгүй.

7  |  0
Зочин(176.59.48.243) 2019 оны 03 сарын 29

Д.Энхбат яс юман дээрээ ял завшсан хѳгийн хулгайч байсан.Нутаг нэгтнээ европод тонож дээрэмдсэн П.Олдошгүй мэттэй нийлээд Польш Герман Францад хулгай хийж дээрэм хийсэн хүн хог л байсан. Атман энэ тэр гэнэ хѳѳрхиы Монголчуудаа турхирч дарамталж явсаны үйлийн үр.

1  |  1
Зочин(176.59.48.243) 2020 оны 07 сарын 26

Д.Энхбат яс юман дээрээ ял завшсан хѳгийн хулгайч байсан.Нутаг нэгтнээ европод тонож дээрэмдсэн П.Олдошгүй мэттэй нийлээд Польш Герман Францад хулгай хийж дээрэм хийсэн хүн хог л байсан. Атман энэ тэр гэнэ хѳѳрхиы Монголчуудаа турхирч дарамталж явсаны үйлийн үр.

1  |  2
Мартаагүй л дээ(103.57.94.191) 2020 оны 07 сарын 26

Хурц гэнт нэг өдөр мансууруулдаг тариа өвөртлөөд би Энхбатыг хулгаалнаа гээд яваагүй нь ойлгомжтой.Тэр үед ХЗЯ сайд Элбэгдорж биш Цэндийн Нямдорж байсан

7  |  1
zochin(103.10.22.70) 2020 оны 07 сарын 26

ene buh hergig huzuugui zohitsuulj hurts guitsgesen mash tom nuuts hereg mon bnhuzugui hurts ene 2barivchlad oorsod ni adil iim zuil hj tarchlah estei aimar bn

3  |  0
Прокурор Тагнуул (202.179.24.230) 2020 оны 07 сарын 26

Зоригийн хэргийг анхнаасаа л Мөрөнгөөс эхлээд улс төрчид будилуулж дараа нь Прокурор Тагнуулд өгсөн нь энэ бүгдийн эхлэл болсон.

5  |  0
Bulgang hori(108.218.234.108) 2020 оны 07 сарын 26

Tansag Bulgan Zorigiin shudarga, avilgatai orootsolddoggui zan ni saad boldog bsan, tiimees alban tushaald shunasan aluurchidtai hamsaad hen hendee ashigtaigaar Zorigiig alaad nasan turshdaa tansaglah huvia hurtsen. Zorigoos hoish mash tansag amidarch bga. Hamsaatan bish bsan bol tsug aluulah bsan, hezee ch aluurchid amid gerch uldeedeggui. Allagiin gants amid gerch ni yamar ch gemtelgui ev eruul sav saruul uldcheed ilerdeggui hereg avilgaliin haant uls mongold l baidag bh. Bulgang unenee heltel ni shorond hataa. Suusan ni humuus ni dandaa uhdeg buzar emiig Uul tuluvluguutei taniltsuulsan bh

12  |  0
Гармаа(103.10.22.87) 2020 оны 07 сарын 26

Монгол эх оронд минь Их цэвэрлэгээ хийх цаг нь нэгэнтээ иржээ.Тэнгэр харж гэсгээх нь лавтай

7  |  0
Гармаа(103.10.22.87) 2019 оны 03 сарын 29

Монгол эх оронд минь Их цэвэрлэгээ хийх цаг нь нэгэнтээ иржээ.Тэнгэр харж гэсгээх нь лавтай

1  |  0
Гармаа(103.10.22.87) 2020 оны 07 сарын 25

Монгол эх оронд минь Их цэвэрлэгээ хийх цаг нь нэгэнтээ иржээ.Тэнгэр харж гэсгээх нь лавтай

2  |  0
unshigch(202.179.25.73) 2020 оны 07 сарын 26

Aimshigtai. Eh oron mini. Ardchilal neriin dor ingej buzar bulai zuiliin uur uurhai boloh gej dee.

3  |  0
Оутлщ(5.67.20.252) 2020 оны 07 сарын 26

Угаасаа мөрдөнгийн тагнуулын яргалдаг, тамладаг асуудал байнга л яригдаж байхад Нямдорж хуулийн байгуулагыг удирдаж байхдаа болиулахгүй юу хийж явсан хүн бэ? . Тэр Герман элчинд хилс хэргээр хүн тамлаж зодож байсан алуурчин Хурцын толгойг илж Со д амраад ир гэж хэлж байсан хүн нь Женко өөрөө. Өнөөдөр ч Женко өрсөлдөгчдөө хилс хэргээр ялалхаас буцахгүй л хүн. Хуулийг гартаа аваад Монголыг ШХАБ руу чирээд Бээжингийн мэдэлд өгсөн цагт дагаж хошгорогчид нь яах бол

4  |  0
зочин(203.91.118.247) 2020 оны 07 сарын 26

Эбэ, Хурц 2-ыг баривчлах цаг нь болжээ,

8  |  1
hurts(45.117.32.137) 2020 оны 07 сарын 26

АТГ-ын анхны даргын үхэлд Хурц бас оролцсон. Австрали улсад цуг очоод нухцан юм бишүү

5  |  0
Иргэн(66.181.183.107) 2020 оны 07 сарын 26

Нууц ноёнтон нь Элбэгдорж, гүйцэтгэгч нь Хурц л бна даа

7  |  0
bar(202.9.45.173) 2020 оны 07 сарын 17

eruuden shuusen buh oroltson humuus elbegdorj, dorligjav, nyamdorj hurts...... bugdiig shorond hiij eruuden shuu

2  |  0
bbbbb(202.9.45.173) 2019 оны 03 сарын 28

ene hurts gegch huiten tsarailsan gahaid uurt ni eruu shuult yamar baidgiig mahan biend ni medruuleh heregtei umhii yargachin hulgaich, zevuun huurt hun gutgen doromjloh yamar baidgiig haruulah heregtei

0  |  0
дд(203.91.112.133) 2019 оны 03 сарын 28

тухайн үедээ Зоригийн хэргийн гэрчээр авчирсан гээд сонингууд бичээд байсан ш дээ

0  |  0
Sagsaid!(98.113.248.233) 2019 оны 03 сарын 28

Hurtsiig bari! Ter omgoolog hdiin erhiig butsaaj olgo! Tednees meduuleg av! Yatsarsan shuuh baiguullaga ve? Hurtsiig Elbegdorj uhen hatan baij avchirsan yum! Elbegeeg hori! Sagsaid!

2  |  0
Diana(66.181.161.9) 2019 оны 03 сарын 28

Khurts gegch muuhai huiten tsaraitai etgeedees ih yum garch ireh bhio

1  |  0
Залруулга(202.70.34.70) 2020 оны 07 сарын 22

Д.Энхбатыг хууль бусаар авчирсан тэр үед Сү.Батболд гадаад харилцааны ДЭД сайд байсан. Л.Эрдэнэчулуун жинхэнэ сайд нь байсан.

2  |  0
Иргэг(66.181.188.122) 2019 оны 03 сарын 28

Германы гестапууд шиг яргалж байжээ ямар аймаар юм бэ долоон үеэрээ далд орж дов шороо болморууд

0  |  0
МОНГОЛЧУУД БУРУУТАЙ(66.181.184.121) 2020 оны 07 сарын 22

ИЙМ ХҮМҮҮСИЙГ СОНГОЖ, ТӨРИЙН ӨНДӨР АЛБАН ТУШААЛД ХҮРТЭЛ ДЭМЖСЭН СОНГОГЧИД, МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ БУРУУТАЙ. ЮМ УНШИЖ, МОНГОЛ ХҮН МӨН ЭСЭХЭД НЬ ХҮРТЭЛ ЭРГЭЛЗЭЖ БАЙЖ САНАА ӨГЧ БАЙХ ХЭРЭГТЭЙ. ЭЦСИЙН ЭЦЭСТ ИЙМ ИХ БОЛОМЖИЙГ СОНГОГЧИД ӨӨРСДӨӨ ОЛГОСОН ШҮҮ ДЭЭ

3  |  0
erka(182.160.34.63) 2019 оны 03 сарын 28

hurts elbegee hoeroos ih zuil garna shuu horiod sain shalgaachee

0  |  0
Зочин(66.181.161.101) 2020 оны 07 сарын 22

Энэ сэтгүүлч Долзодмаа г Б .Хурц дарамтлах бичсэн бүх юмыг нь худлаа болгох талаар бас эрүүдэн шүүсэн гэдэг юм байна лээ одоо энэ сэтгүүлч эмэгтэй хаана явдаг юм болдоо одоо л хэлэх ёстой юм аа хэлмээр юм даа энэ сэтгүүлч Энхбатын талаар их явсан охин доо одоо юм бичихээс ч айгаад бүүр таг болсон байх даа

5  |  1
иргэн(202.21.127.169) 2020 оны 07 сарын 27

Зориг агсны амийг хөнөөсөн хүнийг хамгийн сүүлд харсан хүн бол Зориг агсан өөрөө гэж бат ноттой Ц. Элбэгдорж хэлсэн шүү. Тэгэхээр Ц. Элбэгдорж хамт байсан байж таараад байна.

10  |  0
Иргэн(202.131.247.102) 2020 оны 07 сарын 27

Үүнийг уншаад хэлэх муу үг ч олдохгүй бна. Араатанаас доор ийм хүмүүсээр удирдуулсан Монгол улс хөгжихгүй байх нь аргагүй, тамын тогоондоо буцлаад сууж байна. Эдгээр балмад яргачдыг арьс нөмөрсөн хүн дүрст гэж хэлэх ч багадна. Хэрэг хуучирдаггүй гэж үг байдаг даа.

8  |  0
Бат(202.9.42.66) 2019 оны 03 сарын 28

Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулахгүй бол олигархууд төрөөр тоглоод дууслаа төрд ард түмний хяналт хэрэгтэй

2  |  0
көөркий көөркий(104.237.95.54) 2019 оны 03 сарын 28

чааваас мань хэд нь хогийн хогийн юманд амьдралынхаа цагийг барах юм даа, ийм юм уншиж цагаа барах гэж. Алсан нь үнэн ч юм уу худлаа ч юм уу мань хэдэд ямар хамаа байнаа. Тэр шоронд байгаа хэдийгээ тамлахаа больлоо ч яалаа, хулгайч том оврын бизнесийнхний л тоглоом, бүх юм жүжиг. Бүх мэдээллийн эх үүсвэр нь гарт нь орсон юм чинь юу гэж хуцна мань хэдэд хамаа байж уу. Дараагийн хулгайч нь өмнөхөө авлана, тэрний дагаарийнх нь... ”төв азийн өндөрлөгт дусааж үлдсэн Чингисийн чанаргүй точчигнуудын үр хойчийн сүүдэр ший” олон ангит кино үргэлжилсээр. Оюуны хоосролтой мань хэд нь баяссаар. Новшш гэж

2  |  3
ЗОЧИН(150.129.142.211) 2023 оны 05 сарын 23

ЭЛБЭГДОРЖ ДОРЛИГЖАВ ХУРЦ НАРЫН ХИЙСЭН ХУЙВАЛДААН.ЗОРИГИЙГ ХЭН АЛСАН НЬ УГААСАА ТОДОРХОЙ ТЭРИЙГЭЭ НУУН ДАЛДЛАХ ГЭЖ МАШ ИХ ЗОХИОН ӨАЙГУУЛАЛТТАЙГААР АЙМААР ХУИВАЛДСАН...ДАРААНЬ ТЭГЭЭД БОЛСОН ПРОЦЕСС НЬ ОЙЛГОМЖТОЙ ХУРЦЫГ СУЛЛУУЛСАН ЭЛЧИНГЭЭР ТОМИЛСОН ЭРҮҮДЭН ШҮҮЖ ГЭМГҮЙ ХҮМҮҮСИЙГ ЗОХИОМЛООР АЛУУРЧИН БОЛГОСОН.ХЭРЭГ ИЛРҮҮЛЖ АЛУУРЧИНГ ОЛСОН БОЛГОЖ ХЭРГИЙГ ХААХ ГЭЖ УЛАЙРСАН.ЦААШ НЬ ИХ ЮМ ОЙЛГОМЖТОЙ

6  |  0
хурц(103.26.194.178) 2020 оны 07 сарын 26

Хурц Дамирангийн Энхбатын дүүг хордуулсан шүү дээ. Удахгүй тэр хүн бас ил гарч түшний эсрэг мэдүүлэг ѳгнѳ байхдаа

1  |  0
0(202.131.243.186) 2020 оны 07 сарын 17

энхбат зовж өнгөрсөн байнаа ямар аймаар юм шүүх шоронд байдаг ийн бэ

2  |  0
Одноо(49.0.137.33) 2019 оны 03 сарын 28

Энэ Хурц, хүзүүгүй нохой 2 үйлийн үрээ яаж эдэлнэ дээ.

0  |  0
alahin dont HURZ(103.212.118.21) 2019 оны 03 сарын 28

HURZAA chi yana daa iim yargachin mongold chamaas oor tootoi heden hun l baih boltugai

0  |  0
Зориг(202.131.234.82) 2020 оны 07 сарын 26

Нямдоржоо яагаад, яагаад 3-н шүүхээс ял авсан хүмүүсээс уучлал амьдралдаа анх удаа гуйчихаад, яг сайд байх үед чинь болж байсан эрүүдэн тамласан, хууль бус хил давуулан авчирсан тохиолдолдоо уучлал гуйхгүй байна аа. ТЭГЭЭД Ч ЦАГДАА, ХИЛИЙН ЦЭРЭГ, ШШБЕГ, ТЕГ-г хууль зүйн сайд, ЁС буюу засгаас л томилдог биз дээ, тэгээд сая Цагдаа, Тагнуул 2-н даргыг солино гэж байгаад л солио биз дээ. Эдгээр газруудын мөрдөн байцаагч нар л хэрэг бүртгэж, нотлох баримт гаргаад тэр нотлох баримыыг нь үндэслээд шүүх шийдвэр гаргаж байгаа ш дээ. Тийм байхад зөвхөн ШҮҮХ засаглал руу хамаг буруугаа чихээд л,,Нямдорж

8  |  1
Ууртай хүн(122.201.21.253) 2020 оны 07 сарын 17

Хурц амьд байгаа биздээ.Барьж хориод амыг амиар солих хэрэгтэй.Өөрийг нь одоо Солонгосоос хулгайлж авчраад тамлаад өгвөл таарна.Тэр хүн дээр асгуулдаг шээс баасыг нь амруун чихээд өг

6  |  0
Нэргүй (66.181.160.55) 2019 оны 03 сарын 28

Энэ одоо юу вэ хүн мөн үү цаазаар авах ялыг сэргээх хэрэгтэй шүү дээ иймэрхүү хүмүүсийг өөрсдийгнарга хэмжээ авах хэрэгтэй шүү дээ

2  |  0
eeeeeeeeeeeeeeeeeeee(64.119.21.223) 2019 оны 03 сарын 28

odoo shalgaad buruutai etgeeduude n yliin deed hemjee onooj huuliin baiguullagiihan erh medelee alban tushaalaa hetruulen ashiglaj huniig hilseer shiitgevel ingedeg yum geed busdad n surgamj boloh uudnees hatuu yl onooj holbogdson buh zohion baiguulsan buh humuusiig hen ch bsan barij horih heregtei.mongold unuuduruus ehelj huuli huuli shig uilchildeg bolloo.

1  |  0
Хуульч(103.229.121.129) 2020 оны 07 сарын 22

ЭНХБАТЫГ ХУЛГАЙЛЖ ИРЭХ БОЛОМЖИЙГ ОЛГОСОН ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХЭН ГЭДЭГ ШҮҮГЧ ГАРГАСАН БЭ ГЭДГЭЭС ЭХЛЭН СУДЛАХ НЬ ЗӨВ БОЛОХ БАЙХ ШҮҮ.ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ШҮҮХЭД ХАМААТАЙ АСУУДАЛ Л ДАА.

6  |  0
ss(185.180.222.154) 2020 оны 07 сарын 22

Battulga Elbeg 2 Temuujing namnasan n iim uchirtai baijee.

2  |  0
Хуульч(150.129.143.176) 2023 оны 05 сарын 23

ЭНЭ ҮЕҮҮДЭД Ц.НЯМДОРЖ БАЙЖ Л БАЙСАН !!! Ц.НЯМДОРЖ БОЛ ӨНӨӨГИЙН МОНГОЛ ТӨРИЙН ИСМЭЛ ТАЙЖ БОЛОХЫГ ЦАГ ХУГАЦАА , ТҮҮХ НОТЛОН ХАРУУЛАХ ЦАГ ИРНЭ !!!

13  |  3
Top