ӨМНӨГОВЬ: Цагдаагийн байгууллагын таван үеийн түүхийг танилцуулав

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 28

Өмнөговь аймаг 2019 оныг "Соёлыг дэмжих жил" болгож, Соёлыг дэмжих жилийн нээлтээр "Нар зөвийн эх орон" баярын жагсаалд оролцов. Баярын жагсаалд цагдаагийн алба хаагчид арван тавны цагдаагаас өнөөгийн цагдаагийн байгууллагын таван үеийн түүхийн дүрэмт хувцас өмссөн алба хаагчид алхаж, орчин цагийн цагдаа, дотоодын цэргийн байгууллагын техник тусгай хэрэгсэл, автомашин, үнэрч нохой, хүүхэд багачуудын дуртай сэргийлэгч хүү, зөвлөгч охин баярын жагсаалд алхаж орон нутгийн иргэд, хүүхэд, багачуудыг баярлуулав.

Мөн цагдаагийн алба хаагчид жагсаалд оролцогчдын аюулгүй байдал, замын хөдөлгөөний хязгаарлалтуудыг жолооны сургуулийн сонсогч нарын хамт амжилттай зохион байгуулж, ямар нэг зөрчил дутагдал гаргалгүй ажиллав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top