ӨВӨРХАНГАЙ: Монгол бичиг, нийгмийн ухааны олимпиадын шилдгүүд тодорлоо

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 29

Өвөрхангай аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн багш, 12 дугаар ангийн сурагч нарын дунд монгол бичиг, нийгмийн хичээлийн төрөлжсөн олимпиад зохион байгуулагдлаа. Олимпиадын дүн гарч өчигдөр /2019.03.29/ амжилттай оролцсон багш нарт шагнал гардуулаа.

Монгол бичгийн хичээлийн аймгийн төрөлжсөн олимпиад нь 12 дугаар ангийн сурагч, бага ангийн багш, дунд ангийн багш гэсэн гурван төрлөөр зохион байгуулагдаж, 12-р ангийн төрөлд 24 сурагч, багшийн төрөлд 53 багш тус тус оролцлоо. Нийгмийн хичээлийн 12-р ангийн төрөлд 24 сурагч, багшийн төрөлд 25 багш тус тус оролцсон байна.

МОНГОЛ БИЧИГ

12-р ангийн төрөлд

Нэгдүгээр байрт Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн 12г ангийн сурагч Д.Өлзийдүүрэн,

Хоёрдугаар байрт Хужирт сумын ЕБ-ын сургуулийн сурагч 12б ангийн сурагч Ч.Оюун-Эрдэнэ,

Гуравдугаар байрт Хархорин сумын ЕБ-ын Гүнзгий сургуулийн сурагч 12 а ангийн сурагч С.Билгүүн,

Бага ангийн багшийн төрөлд

Нэгдүгээр байрт Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн бага ангийн багш Б.Мөнхтуяа,

Хоёрдугаар байрт Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн бага ангийн багш Д.Нарантуяа,

Гуравдугаар байрт Сант сумын ЕБ-ын сургуулийн сурагч Ж.Цэцэгмаа,

Дунд ангийн багшийн төрөлд

Нэгдүгээр байрт Лаборатори Мэргэд сургуулийн багш Б.Энх-Очир,

Хоёрдугаар байрт Хархорин сумын ЕБ-ын Гүнзгий сургуулийн багш Ш.Амарбат,

Гуравдугаар байрт Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургуулийн багш Д.Лхагвасүрэн нар шалгарлаа.

НИЙГМИЙН УХААН

Нийгмийн ухааны хичээлийн аймгийн төрөлжсөн олимпиад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус олимпиад нь 12-р анги, багш гэсэн хоёр төрлөөр зохион байгуулагдаж, 12-р ангийн төрөлд 24 сурагч, багшийн төрөлд 25 багш тус тус оролцлоо.

12-р ангийн төрөлд

Нэгдүгээр байрт Лаборатори Мэргэд сургуулийн Ш.Ичинхорлоо,

Хоёрдугаар байрт Хужирт сумын ЕБ-ын сургуулийн сурагч Ц.Цэлмаа,

Гуравдугаар байрт Баруунбаян-Улаан сумын ЕБ-ын сургуулийн сурагч Т.Дүүрэнжаргал,

Багшийн төрөлд

Нэгдүгээр байрт Лаборатори Мэргэд сургуулийн Т.Цэрэндолгор,

Хоёрдугаар байрт Арвайхээр сумын ЕБ-ын 4-р сургуулийн багш О.Батболд,

Гуравдугаар байрт Хархорин сумын ЕБ-ын Орхон сургуулийн багш Д.Мөнхжаргал нар шалгарлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top