"BTS" хамтлаг шинэ цомгийн трейлерээ цацлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 03 сарын 29

Өмнөд Солонгос улсын алдарт эрэгтэй хамтлаг “BTS” энэ сарын 27-ний өдөр үнэнч фэнүүддээ “Map of the soul: Persona” шинэ цомгоороо бэлэг барьж байна. “BTS” хамтлаг нь долоон гишүүнтэй ба дөрөвдүгээр сарын эхээр буюу дөрөвдүгээр сарын 12-ны өдөр шинэ цомгоо худалдаанд гаргахаар бэлтгэж байгаа юм.

Цомгийн жагсаалтын эхэнд “Persona” дуу багтсан байна. Тус дууны албан ёсны шинэ клипийг оруулжээ. “BTS” хамтлаг Өмнөд Солонгос улсын К-поп урсгалыг дэлхий нийтэд таниулахад томоохон хувь нэмэр оруулж буй хамтлаг юм. Тус хамтлаг нь дэлхийн өнцөг булан бүрт үнэнч фенүүдтэй төдийгүй 2018 онд Billboard-200-д “Love Yourself” цомог нь багтаж байсан анхны Өмнөд Солонгос хамтлаг болж байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top