Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын тайланг АТГ-т шилжүүлэх үүрэг өгчээ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 04 сарын 01

Засгийн газраас Хөгжлийн банкийг шалгах Ажлын хэсгийг томилоод багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэгвэл ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн бямба гарагт тус Ажлын хэсгийнхэнтэй уулзаж, шалгалтын явцын тайлантай танилцжээ. Энэ үеэр тэрбээр "Хөгжлийн банкийг шалгасан тайланг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд танилцуулах, шаардлагатай материалуудыг АТГ-т шилжүүлэх, зээлээ төлөөгүй аж ахуйн нэгж тус бүр дээр дүгнэлт гаргаж асуудлыг шийдвэрлэнэ” гэсэн үүргийг өгчээ. 

Засгийн газраас томилогдсон Ажлын хэсэг Хөгжлийн банкийг хуулиар тогтоосон үндсэн чиглэлийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж байсан эсэхээс эхлээд олон асуудлыг шалгажээ.

Мөн "Чингис", "Самурай" бондын эргэн төлөлт, төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалт хэр оновчтой байсан эсэх, тус банкны санхүүгийн өнөөгийн байдал, цаашид учирч болох эрсдэл, санхүү төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг үнэн зөв мөрдөж байсан эсэх, харилцах касснаас зарцуулсан мөнгөний баримтын хяналт, хөрөнгө оруулалтын үр өгөөж, зээлийн график, эргэн төлөлт зэрэг олон нийтийн дунд хардлага төрүүлээд байгаа олон асуудлыг хамруулан шалгасан байна. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ingeh baisan yum uu (115.171.244.183) 2019 оны 04 сарын 01

Oyun-Erdene ee ajil hiivel duustal ni davs hiivel uustal ni gej mongol ug biig sana!!! Surjignej surjignechiheed odoo ajlaas zugtah hereggui. Naad ajlaa ooroo ulaan garaaraa duusag. Chi buten jil ATG, Ulsiin prokuriig Enhboldiin dohiogoor ajildag gej tsololsoor alban uurgees ni Enh-maglang choloolloo. hezee modgui ogtsruulah Enhjargal naad asuudlaa ogood yaahnav dee. Ehelsen ajlaasaa odoo zugtah hereggui.!!! Ingeh baisan yum oort hamaagui asuudal hoshuu,garaa durj shovolzoh hereggui sh dee Oyun_erdene ee

0  |  0

Oyun-Erdene chadnaa (115.171.244.183) 2019 оны 04 сарын 01

Oyun=Erdeniig biahad hereggui bizdee kkk. Tegeed ch darga nariig ni alban uuregees Huuk choloolchihson doo.Ganhan Oyun-Erdene l ug asuudliig unen monoor shuuj chadah tsoriin gants hun ni monoos mon. Iim zaluu baihad sandraad yaahav dee kkk

Top