ДОРНЫН ЗУРХАЙ: Номын өглөг, гадагш эд өгөхөд сайн

2019 оны 04 сарын 04

ХАВРЫН ДУНД УЛААГЧИН ТУУЛАЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2019.4.4, Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 29
  • Наран ургах шингэх: 6.25-19.25
  • Үс засуулбал: Сүлд тэнэж одно
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр андгай тангаргаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Муу найз нөхрөөс холдож салахад ээлтэй өдөр. Эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.
 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top