"Монголын нэг өдөр” сэдэвт гар зургийн уралдааныг зарлалаа

2019 оны 04 сарын 04

"Монголын нэг өдөр” сэдэвт гар зургийн уралдааныг зарлаж байна. Сурагчдын амралтын өдрүүдийг тохиолдуулан сурагчдын хүсэлтээр “Монголын нэг өдөр” сэдэвт гар зургийн уралдааны бүтээл авах хугацааг 2019.05.01-ийг хүртэл сунгалаа. Соёл амралтын Зайсан хилл цогцолбор, ArtiCour Gallery АртиКоур галерей хамтран энэ уралдааныг зохион байгуулж байгаа юм.

Зорилго: “Монголын нэг өдөр” сэдвийн дагуу хүүхэд багачуудын бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх, эх орноо ямар байдлаар харж, ямар байгаасай гэж бодож мөрөөдөж явдагийг нь зурсан зургаар нь дамжуулан тэдний нүдээр харж, дотоод ертөнцийг нь нээхэд оршино.

Хамрах хүрээ:

• 5-10 нас

• 11-16 нас

Тавигдах шаардлага:

• A4 форматтай /210x297мм/ хэмжээтэй.

• Зурсан зургийнхаа ар талд зургийн нэр, тайлбар, овог нэр, төрсөн он сар, утасны дугаар, сургууль, анги гэсэн мэдээллийг бичсэн байх.

Бүтээл хүлээн авах хугацаа:

• 2019/03/01-ээс 2019/04/25-ыг хүртэл

Бүтээл хүлээн авах газар:

• МУЭвлэлийн 2-р давхарт Артикоур галерейн байр, Утас: 9999-9259, 9925-9559

• Зайсан Хилл цогцолбор 5-р давхарт Tree house

Шалгаруулалт:

• Насны ангилал тус бүрт Шилдэг 25, нийт 50 бүтээлийг шалгаруулна.

Шагналын сан:

• Соёл Амралтын Зайсан Хилл цогцолборын нэрэмжит шагнал

Үзэсгэлэнгийн нээлт:

• Гар зургийн уралдаанд ирүүлсэн бүх бүтээлээр Соёл Амралтын Зайсан Хилл цогцолборт 2019/05/05-нд 14:00 цагт үзэсгэлэн нээгдэх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top