Хүүхэд багачууд “Би нар” киног хүлээж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 04

Хүүхэд залуучуудын дунд хүлээлт үүсгээд буй “Би нар” гэр бүлийн бүрэн хэмжээний уран сайхны кино маргааш буюу дөрөвдүгээр сарын 05-ны өдөр үзэгчдийн хүртээл болно.

Киноны уран бүтээлчид “Хайртай хүмүүстэйгээ заавал үзэх кино” хэмээн тодорхойлж байгаа уг киноны гол дүрд “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Өөскө буюу А.Өнөржаргалын хүү Итгэл тогложээ.

“Би нар” кинонд 1990 оноос хойш Монголын нийгэмд болж өрнөсөн үйл явдлууд, техник технологийн хөгжил ялангуяа цахим орчин, компьютер тоглоомын хор хөнөөл хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгаа, гэр бүлийн харилцааны үнэ цэнийн тухай өгүүлсэн байна.

Хүн бүрийн сэтгэлд аз жаргалтай дурсамжийг нь сэргээх хөгжилтэй, гэгээлэг үйл явдлаар дүүрэн “Би нар” гэр бүлийн бүрэн хэмжээний уран сайхны киног Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар санаачлан, найруулагчаар нь Ж.Сэнгэдорж ажиллажээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top