Загастайн даваан замыг ТҮР ХААЖЭЭ

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 05

Завхан аймгийн цагдаагийн газрын дарга өнөөдөр /2019.04.05/ А/17 тоот тушаал гаргаж, Улиастай сумын нутаг дэвсгэр дэх зарим авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаалаа. 

Шар усны үерийн улмаас Загастайн даваа хаагдаж, авто замын байгууламжаар зорчих боломжгүй, аюултай нөхцөл байдал үүссэн тул Улиастай сумын нутаг дэвсгэрээс гарах буюу уг даваагаар зорчих орон нутгийн болон улсын чанартай авто замын хөдөлгөөнийг 2019 оны дөрөвдүгээр сарын 05-ны 00:00 цагаас эхлэн хаасан байна. 

Шар усны үерийн улмаас эвдэрсэн замын зорчих хэсгийг сэргээн засварлаж дуусах хүртэл ийнхүү хааж байгаа аж.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top