БНСУ: Түймрийн нөхцөл хүндэрсэн тул 3000 иргэнийг нүүлгэлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 04 сарын 05

БНСУ-д түймэр гарч, 11 хүн бэртжээ. Энэ талаар Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчийн сайдын яамнаас мэдээлж, тус улсад ажиллаж, амьдарч буй иргэдийг сэрэмжлүүллээ. 

Өчигдөр /2019.04.04/ оройн 19.00 цагаас эхлэн БНСУ-ын Ганвөн мужийн Согчо хотын ойролцоо болон Инжэ, Госөн сум орчим хүчтэй салхины улмаас ойн түймэр гарсан байна. Одоогийн байдлаар БНСУ-ын иргэн нэг иргэн амь насаа алдаж, 11 хүн гэмтэж, 250 гаруй га газар шатсан гэх мэдээлэл байгаа юм. Галын нөхцөл байдал хүндэрсэн тул тус бүсээс 3100 гаруй иргэнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч байгаа аж. 

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчийн сайдын яамнаас монгол иргэдээ БНСУ-ын Цагдаа, Онцгой байдлын газраас өгч буй заавар, чиглэлийн дагуу нэн тэргүүнд түр орогнох байранд нүүх, анхаарал болгоомжтой байхыг анхааруулсаар байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.179.24.24) 2019 оны 04 сарын 06

манайхан юу ч болж байсан Хэнэггүй гарууд ш дээ

0  |  0
Top