“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ гадаад төлбөргүй боллоо

2019 оны 04 сарын 05

“Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газар /ТӨҮГ/ “Стандарт банк”-ны нэхэмжлэлийг хангаж, арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлж, гадаад өр төлбөрийн асуудлаа бүрэн шийдвэрлэснийг Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар өнөөдөр зарлалаа. 

“Жаст групп” ХХК-ийн зээлд баталгаа гаргасан гэх үндэслэлээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Стандарт банк”- нд үндсэн зээл, зээлийн хүү, шүүхийн зардал, сар тутам өсөн нэмэгдэх хүү гээд нийт 117 сая ам.долларын өрийг төлөх шийдвэрийг Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүх анх 2013 онд  гаргасан байдаг. Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  зуучлагч компанийн оролцоотойгоор багагүй хугацаанд үр дүнтэй хэлцэл хийсний дүнд талууд нэхэмжлэлийг гурав дахин бууруулж, харилцан тохиролцоонд хүрч, "Эрдэнэт үйлдвэр"ТӨҮГ нь Эрсдлийн сангаасаа “Стандарт банк”-нд 40 сая ам.долларын төлбөрийг төлснөөр хэргийг эцэслэн шийдвэрлэж “Стандарт банк”-нд өр төлбөргүй болсон байна. Эрсдлийн сангаас гаргасан мөнгөн хөрөнгийг Арбитрын шүүхэд маргаан гаргахад хүргэсэн гэм буруутай этгээдүүдээр төлж барагдуулах асуудлыг цаашид дотооддоо шүүхээр шийдвэрлүүлэх юм.

Хэрвээ Арбитрын шүүхээс гаргасан шийдвэрийг  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ үл биелүүлж, нэхэмжлэлийг хангаагүй бол олон эрсдэл үүсэх байв. Тухайлбал гадны харилцагч байгууллагуудаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т төлөх төлбөрийн гүйлгээг царцаах, Арбитрын шүүхийн шийдвэрийг манай улсын хилийн гадна хэрэгжүүлэх, зэсийн баяжмалыг барьцаалах тус үйлдвэрийн эрх бүхий албан тушаалтнуудын Олон Улсад зорчих эрхийг хязгаарлах, "Стандарт банк" нэхэмжлэх эрхээ гуравдагч этгээдэд худалдаалах зэрэг эрсдэлт нөхцөл үүсээд байсан бол төлбөрийг барагдуулснаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь гадаад өр төлбөргүй боллоо.

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Б.Баттулга Бадук(141.135.16.28) 2019 оны 04 сарын 05

Болж дээ сайн байна. Жастаас төлбөрыг гаргуулах хэрэгтэй

0  |  0
Oo saihan doo(115.171.244.183) 2019 оны 04 сарын 05

Ortei bolgoj haragduulaad l bie bienee reketelj ner hundiig unagaah, ner hundiig ni deeshuulie gevel zasgiin gazart horongo baidag l yum baina mongogui,tsalin tegever nemeh bolomjgui gedeg Ch.Hurelbaatart ner hundee deeshluulehed zartsuulah mongo baij l baidag yum baina doo. Modhon neg ih udahgui orgui gedeg ni hudlaa,oriig oroor darlaa geed bas herel temts;lee hiine sh dee kkk

0  |  0
Oo saihan doo(115.171.244.183) 2019 оны 04 сарын 05

Ortei bolgoj haragduulaad l bie bienee reketelj ner hundiig unagaah, ner hundiig ni deeshuulie gevel zasgiin gazart horongo baidag l yum baina mongogui,tsalin tegever nemeh bolomjgui gedeg Ch.Hurelbaatart ner hundee deeshluulehed zartsuulah mongo baij l baidag yum baina doo. Modhon neg ih udahgui orgui gedeg ni hudlaa,oriig oroor darlaa geed bas herel temts;lee hiine sh dee kkk

0  |  0
Top