ӨМНӨГОВЬ: Физикийн 32 дугаар олимпиадыг зохион байгуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 09

“Оюуны дэвшилд хамтдаа” уриан дор Улсын физикийн 32 дугаар олимпиадыг энэ сарын 22-26-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн төвд зохион байгуулахаар бэлтгэл байдлыг хангаж байна.

Олимпиадад 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан багш, сурагчид есдүгээр анги, 12 дугаар анги, багш гэсэн гурван төрлөөр өрсөлдөх бөгөөд Өмнөговь аймагт болж буй улсын чанартай анхны олимпиад юм. 

Олимпиадыг угтаж Улсын физикийн олимпиадын хороотой хамтран таван удаагийн модуль сургалтыг орон нутагт болон Улаанбаатарт хийсний зэрэгцээ олимпиадын тугийг сургуулиудаар аялуулж физикийн туршилт, уралдаан тэмцээнийг зохион байгуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top