Жижиглэн худалдаа эрхлэгчид Тамхины хуульд өөрчлөлт оруулахыг шаардлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 04 сарын 08

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлд хамрагдаж, бизнесийн орчныг сайжруулах шаардлагатай болсныг “Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо” ТББ-аас өнөөдөр /2019.04.08/ хөндөж, мэдээлэл хийлээ. Тус газраас жижиглэн худалдаа эрхлэгчидтэй хамтран Сүхбаатарын талбайд маргааш буюу дөрөвдүгээр сарын 09-ний өдөр жагсаал зохион байгуулах ажээ. 

Улсын хэмжээнд 204 мянган иргэн худалдаа эрхэлдгийн 70 хувь нь жижиглэн худалдаа эрхлэгчид байдаг аж. Нийт 1000 орчим худалдаа эрхлэгч цуглаанд оролцохоор гарын үсэг зурсан ба жагсаалын гол зорилго нь Зөрчлийн тухай хууль болон Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулахыг шаардах гэдгийг мэдэгдлээ.

Жижиглэн худалдаа эрхлэгчдийн хувьд өнөөдрийн байдлаар арилжааны банк болон хувь хүнээс өндөр хүүтэй зээл авч, бараагаа эргэлдүүлдэг гэж ярьж байлаа. Тэдний ихэнх нь хувь хүнээс өдрийн 10 хувийн хүүтэй зээл авч, түүнийгээ эргүүлэн төлөх зарчмаар ажилладаг гэв. Үүнийг Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сангийн зээлд худалдаа эрхлэгчдийг хамруулж дэмжсэнээр зохицуулах боломжтойг худалдаа эрхлэгчид онцолсон. Тиймээс бизнесийн орчныг сайжруулах чиглэлд төрөөс хамтран ажиллахыг уриалж дээрх жагсаалыг зохион байгуулах гэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хэрэглэгч(66.181.183.154) 2019 оны 04 сарын 09

Тамхины зөвшөөрлийг хавтгайруулж болохгүй

0  |  0
таэмхи чинь хор (66.181.179.202) 2019 оны 04 сарын 08

хор

0  |  0
vvv(103.26.193.237) 2019 оны 04 сарын 08

тамхийг замбараагүй зардаг болчихвол за тэгээд л энэ улс тамхинд живлээ!!! Тамхины хуулийг харин ч чангал!!!

0  |  0
Top